Та яг үнэндээ хэн бэ?
2013 оны 4 сарын 3
Хүүхнүүдээ үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Та дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуурах хэрэггүй шүү. За ингээд та хэн бэ?

Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно…/ За хариултаа бичээрэй.
Ойд байгаа таны төсөөлсөн байшиндаа та орж үзэж байна уу? Зүгээр харчихаад явчихаж байна уу? Аль эсвэл ганц нэг хоносон уу? Амьдрахаар шийдээд товхиносон уу?  Хариултаа бичээрэй.
За бас нэг шил тааралдлаа. Ямар шил байна вэ? /Хагархай шил бол хэр олон байна бас бодоорой. Ер нь бол жижиг хагархайгаас цонхны том шил, архи, варены шил гээд юу ч байж болно шүү/ Хариултаа бичээрэй.

Та тэр шилээ аваад явж байна уу? Хаяад явчихаж байна уу? Хариултаа бичээрэй.
Тэгээд цаашаа явж байтал чинь нэг морь тааралдаж байна гэнэ. /Хамуутай бор даагнаас эхлээд дэл сүүлнээс нь гал ассан үлгэрийн хүлэг ч байж болно. /Унага, даага, азрага, гүү гэж насаар нь нарийвчлан бодсон ч болно// Хариултаа бичээрэй.
Тэр морь таньтай өглөө, өдөр, орой, шөнийн аль цагт нь таарч байх юм бэ? /Үдийн өмнө, үүрээр, үдийн хойно гэх мэт нарийн тодорхойлолт ч байж болно/ Хариултаа бичээрэй.
Та морио орхиод явж байна уу? Унаад явж байна уу? Туугаад явж байна уу? Хөтлөөд явж байна уу? /Хүний морь, эмнэг морь, би унаж чадахгүй гэсэн шалтгаануудыг орхиорой. Энэ бол сэтгэхүйн сонжоо шүү дээ. Яахыг хүсч байгаагаараа л бич/ Хариултаа бичээрэй.

Гэтэл ой дуусч та далайн эрэгт гарч ирлээ. Далай дээр нэг хөлөг онгоц байгаа. Тэр онгоц таньруу ирж байна уу? Хүлээгээд зогсож байна уу? Цаашаа явж байна уу? Зөрөөд өнгөрч байна уу? Хариултаа бичээрэй.
За одоо өгөх хариултанд хөлөг онгоц байхгүй гэж төсөөлөөрэй. Таны харж байгаа далай толь шиг мэлтийж байна уу? жижигхэн жирвэлзэж байна уу? хөөрхөөн давалгаатай байна уу? Түрхрэн шуурч байна уу? Хариултаа бичээрэй.
Ингээд сонжоо дууслаа. Та доош гүйлгэж хариултаа харахааас өмнө. Бүх асуултанд хариулсан эсэхээ дахин нэг шалгаарай.
Харин та хариулттай холбоотойгоор өөрийн бичсэнээ өөрчлөөд хэрэггүй шүү.
Хариултууд:
Байшин: Энэ бол таны аз жаргал. Хэрэв та үлгэрийн ордон ч юмуу багаар бодоход хоёр давхар хаус гэж бичсэн бол та тун дажгүй аз жаргалтай хүн юм. Өвсөн овоохой гэх, шувуун хөлт, дан байшин гэсэн бол одоохондоо аз жаргал тийм ч их биш, байна. Тэгэхдээ нэмэгдүүлж болно шүү дээ. Санаагаар унах хэрэггүй.
Орсон эсэх: Та байшингаа гаднаас нь харчихаад яваад өгч байгаа бол аз жаргал байвч түүнийгээ эзэмшиж чаддаггүй хүн юм байна.  Харин тэнд амьдрахаар шийдсэн бол та өчүүхэн аз жаргалыг ч амьдралын гэрэл гэгээ болгон эзэмшиж чаддаг азтай хүн юм. Аз жаргалаа өөрийн болгож сурцгаая.
Шил: Энэ бол таны зовлон. Олон жижиг зовлонтой ч байж болно. Онцгой том ганц зовлонтой ч байж болно. Ер нь архины шил бол зовлонгийн томоохондоо л орох байх даа.
Авсан эсэх: Хэрэв та шилээ харчихаад өнгөрсөн бол өөрийгөө стрессээс буюу зовлонгоос түргэн ангижруулж чаддаг хүн юм. Харин та шилээ аваад явсан бол /ямар зорилгоор авсан нь сонин биш/ байнга л шаналж, зовлонтойгоо найзлаж явдаг хүн юм.
Морь: Энэ бол таны заяаны хань /Одоо байгаа найз бүсгүй, залуу, эхнэр, нөхөр чинь биш байж болно гэдгийг ойлгоорой/ юм. Царай зүс, гадаад үзэмж, нас, хүйсийг нь та мэдээж биччихсэн байгаа.
Хэзээ тааралдав: Энэ бол та заяаны ханьтайгаа хэзээ таарсаныг, таарахыг харуулна. Өглөө бол бараг л цэцэрлэг шүү дээ. Харин орой гэдэг бол бүүр нас тогтсон хойноо гэж ойлгоорой. Харин өдөр бол яг хүмүүсийн гэрлэх нас гэж бодно биздээ. Мөн энэ нь анх таарахыг л хэлж байгаа бөгөөд ахиад хэд ч таарсан байж болно шүү.
Унасан эсэх: Та энийг заяаны хань гэдгээс илүү ер нь эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүйдээ хэрхэн ханддагыг маань тодорхойлж байна гэж ойлгоорой. Хэрэв та унаад явдаг бол ерөнхийдөө гэрийн НОЁН байхыг хүсдэг хүн юм. Харин хөтлөөд явж байгаа бол их халамжтай хүн юм. Туугаад явж байгаа бол мөн л өөрийн эрхэндээ байлгахыг хүсдэг хүн гэсэн үг дээ. Хэрэв та орхиод явсан бол салалтыг хэлж байгаа юм.
Хөлөг онгоц: Энэ бол сайнаар хэлбэл та ерөнхийдөө эсрэг хүйснийхнийхээ сонирхолыг хэр татдагыг илэрхийлнэ. Муугаар бол “НУУЦ АМРАГ”-ын тодорхойлолт. Хөлөг онгоц таныг хүлээгээд байж байсан бол танд “байнгын” амрагууд байдаг юм байна. Хэрэв таньруу ирж байгаа бол та хэний ч сонирхолыг татдаг, хэрэв цаашаа явж байгаа бол нэг ч их олон хүний сонирхол татдаггүй юм байна. Харин хажуугаар чинь өнгөрөөд явж байгаа бол та дундаж нэгэн юм.
Далай: За энэ бол таны хэр “Сексдээ сайн бэ?” гэдгийг тодорхойлно. Толь бол та ёстой “хүйтэн” хүн байна. Жирвэлзэж байвал дундаж. Хөөрхөн давалгаа бол “Боломжийн” гэсэн үг. Харин шуурга гэж бичсэн бол та “SUPER” юм байна.
За сонжоо заавал таарах албагүй тул бүсгүй та нэг их битгий сэтгэлээр унаарай.


Сэтгэгдлийг ачаалж байна ...
61 настай загвар өмсөгч Яасмина Росси гайхалтай сайхан бие галбирийг европ даяараа биширч  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл