• Зөвлөгөө
    Бүсгүй та үсээ хэр их буддаг вэ? Үсээ олон дахин будсанаар ямар аюултай болохыг та мэдэх үү? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
  • Хулуу нь цусан дахь холестериныг хайлуулан, цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгадаг хүнсний ногоо юм. Мөн шаардлагатай амин хүчил их хэмжээтэй агуулагддаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулан калори зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
  • Хэзээ хамгийн анх сарын тэмдэг ирж байсан үеэ та санаж байна уу? Тэгвэл танд сарын тэмдэг хэзээ ирснээр ирээдүйгээ мэдэж болохоор талаар сонирхуулъя.
  • Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилж өвөл цаг хаяанд ирлээ. Энэ улиралд хүн бүрийн шүтдэг жимс бол чацаргана шүү дээ! Тэгвэл чацаргана хүний биед яш ямар ач тустай вэ?
  • Намар цагийг хурим найрын сар гэж монголчууд бид үздэг. Тиймдээ ч хосууд хуримаа хийдээ бялуугүйгээр хуримаа төсөөлшгүй биз ээ. Тэгвэл хуримаа хийх гэж буй шинэхэн хосууддаа хуримын бялууны загваруудыг танилцуулж байна. Энэ удаад бид та бүхэнд хар цагаан өнгөөр хийсэн бялуунуудын загварыг хүргэх болнон. Учир нь хар өнгө нь сүйт залуугийн хуримын хувцас мөн сүйт бүсгүйн цагаан даашинзны өнгөнөөс сэдэвлэв.
  • Британийн эрдэмтэд хурдан хугацаанд турахын тулд хоолоо маш сайн зажилж идэх хэрэгтэй гэв. Бирмингемийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол хүнсээ сайтар зажилж дадсанаар тухайн хүний бие махбод илчлэгийг хүлээж авах явдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ.
  • Таньд хоцрох болгондоо тоочдог шалтаг шалтгаанаас салах хэрэгцээ байгаа гэдэгт бид огтхон ч эргэлзсэнгүй. Дараах аргууд таныг илүү сайн цаг барьдаг болоход тань туслана гэдэгт итгэлтэй байна.
  • Та бүхэн өнөөдөр залуу сайхан байгаа. Гэвч нэг л өдөр нүдний чинь доогуурх арьс унжсан байх вий. Энэ нь буруу арчилснаас, хэт их ядрах, нойр муу байх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтэж, нүдний доогуур “уут” үүсдэг.
  • Эрүүл хүний булчирхайгаас ялгарч буй нулимс нь нүдний гадаргууг чиглэн нулимсны нууранд цугларч, цааш нүд анивчих хөдөлгөөнөөр нулимсны цэгээр сорогдон нулимсны замаар дамжин өнгөрч хамрын хөндий рүү орон гадагшилдаг аж. Өдөрт 1-1.5 мл, цочирсон үед 10-20 мл нулимс гардаг.
  • Кофег кофеингүй болгохын тулд химийн олон төрлийн бодисыг урвалд оруулдаг. Тэгэхээр кофеингүй кофе уух дуртай хүмүүс тэдгээр химийн бодисын нөлөөлөлд өртдөг. Жишээлэхэд, кофений кофеинийг ялгаруулан салгах нөлөөтэй хоёр бодис нь хорт хавдар үүсэх нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг.
  • Өдөр бүр үсээ нэг хэвийн байлгасаар байгаад уйдаж байна уу? Тэгвэл бид танд доорх үсний засалтыг заах гэж байна. Зургийг дагаад хийгээрэй. Амжилт бүсгүйчүүд ээ
  • Бүсгүйчүүдээ гэр бүлийн хамт саунд орох гэж байна уу? Тэгвэл дараах хэдэн санамжийг тогтоогоод аваарай. Саунд орох нь нэг талараа хүний арьсыг цэвэршүүлж зөөлөн болгодог бөгөөд нөгөө талаар бие махбодийг сэргээдэг. Хэрэв та саунд орохыг хүсвэл хоол идсэнээсээ хойш 2 цагийн дараа ороорой. Ингэхдээ эхлээд шүршүүрт орж халуун хүйтэн усаар биеэ шүршиж дасга.
  • Төгс баланстай сайхан бие гэж юуг хэлэх вэ? Сайхан биеийг илэрхийлэх чухал зүйл бол хөл, тэр дундаа гуяны хэсэг. Гуя чанга, хэлбэр сайтай бол бүхэл бие сайхан харагдана.Тэгвэл зөвхөн биений доод хэсгээр балансгүйгээр таргалахын шалтгаан нь юу вэ?
  • Гадаад хэл мэдэхгүйн улмаас очсон газрынхаа хүмүүстэй ойлголцох гэж яаж хөглөдөг, энэ нь ямар хэцүү болохыг хилийн дээс алхсан “хэлний бэрхшээлтэй” хэн бүхэн мэдэх биз ээ. Ийм тохиолдолд бид дэлхийн хэл болох дохио зангааг ашиглаж ойлголцохыг оролддог.
  • Бүсгүй та гадагш гарахаасаа өмнө ямар өнгөөр уруулаа будах тухайгаа боддог уу? Тэгвэл та хумстайгаа хослуулах хэрэгтэй. Илүү хээнцэр дэгжин харагддаг. Өдөр бүр тод өнгийн хослуулах нь тийм ч сайн зүйл биш.
  • Өнгөрсөн түүхийг сөхвөл шивнээсний тухай сайшаалтай хандах хүн ховор. Ялангуяа бидний эцэг эх. Харин орчин үед шивээс нь зэрэглэл, гангараа бас урлаг болсон. Зөвхөн эрчүүд гэлтгүй бүсгүйчүүд ч шивээс хийлгэх нь ихэссэн. Гэхдээ бүсгүй та зөв газраа, зөв хүнээр хийлгүүлээрэй! Яг энэ цаг үед хамгийн хүчээ авч байгаа шивээс бол алтлаг шивээс юм. Ямар байна? Танд таалагдаж байна уу?
  • “Мөнгө гарч байж ордог юм” гэж хүмүүс хааяа ам бардам дуугардаг. Тэдний хэлж байгаа, гаргаж байгаа энэ мөнгө үнэндээ хөрөнгө оруулахаас тэс өөр, ойр зуурын зугаа цэнгэл, жаал зуул юманд халаасаа нээх болгондоо тэгж найдаж,
  • Бүсгүй таны шүүгээнд удаан хэрэглэгдээгүй фодволкнууд байдаг уу? Хаях гэхээр хаямааргүй хайртай фодволк шүүгээнд тань байгаа л биз дээ. Тэгвэл өөрсдийн хайртай фодволкоороо өөрсдийн биенд тохирсон даашинз хийцгээе бүсгүйчүүд ээ. Доорх зургуудыг дагаад хийгээрэй.
  • Жимс, жимсгэнээр чанамал бэлтгэх үйл ажиллагаа нь түүхий эдээ бэлэн болгох, чихэрлэг шүүс бэлтгэх, үр жимсээ чихэрлэг шүүсэнд хийх, эсвэл чанах, эцэст нь хэмжиж савлах зэрэг ажилбаруудаас бүрдэнэ. Чанамал нь өндөр чанартай бүтээгдэхүүн юм...
  • Илд загас: Илд загасын дотор агуулагддаг их хэмжээний метал нь хүмүүсийн зүрхний шигдээс үүсгэхэд ихээхэн нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг идэхийг дэлхий нийтээр хориглодог аж.
  • Бөөр бол бидний биед хуримтлагдах давс болон бусад хорт бодисыг цуснаас шүүж байдаг эрхтэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бөөрөнд хуримтлагдсан давс ихсэж бөөр өвчлөх шалтгаан болдог ажээ. Үүнээс хэрхэн сэргийлж бөөрөө цэвэрлэх вэ?
  • Эрт бууралтах Залуугаасаа бууралтах нь удамшлын гаралтай байж болох ч, голдуу дотрын өвчинтэй холбоотой байдаг тул шалтгааныг нь тодруулж эмчлүүлэх хэрэгтэй.
  • Хайртай хүнээ өөрөө харуултал гар утасыг нь битгий шалгаарай. Магадгүй чамтай учирхаасаа өмнө хэн нэгэнтэй үеэрхдэг байсан байж болох. Тиймээс нэг гэрт ороогүй л бол битгий утас, и-мэйл хаяг, FB-руу нь бүү нь ойрт. Түүнд чамайг бусдаас илүү гэж ойлгох цаг хугацаа бас өмнөх харьцаагаа нэг мөр дуусгах цаг хугацаа хэрэгтэй.
  • -Дэлхийн сод ухаантан Einshtain -ийн оюун ухаан хөгжүүлэх янз бүрийн тоглоомууд болон энгийн аргаар тархиа хөгжүүлэх зүйлүүдийг хийснээр унтаа тархиа сэргээж болно.
  • Ам байнга цангах нь ихэнхдээ чихрийн шижин болон чихрийн биш шижингийн аль алинд нь хамгийн түрүүнд илрэх шинж нь байдаг юм. Шингэн уугаад байсан ч ам ойр ойрхон цангаад байвал эмнэлэгт үзүүлж цусан дахь, шээсэн дэхь чихрийн хэмжээг тогтоолгох нь зүйтэй.
  • Энэ сэдэв эмэгтэй таны хувьд тун жижиг зүйл мэт санагдаж болох юм. Үнэндээ бол тийм биш ээ. Тэр өдөр ямар байх нь өглөөнөөс хамаардаггүй гэж үү. Танай гэр бүл ямар гэр бүл болохыг өглөөний унд ууж буй хэвшмэл дүр зургаар нь ч тодорхойлж болдог байна. Зөвхөн өглөөний цай гэхээс илүүтэй эхнэр нөхрийн хоорондын харилцааны нарийн ширийнийг тодруулах боломжит агшин ч гэж үздэг аж. Харин та санал нийлж байна уу.
  • Найм дугаар сарыг хурим найрын сар гэж үздэг. Тиймдээ ч хосууд хуримаа хийдээ бялуугүйгээр хуримаа төсөөлшгүй биз ээ. Нэгэн төрлийн урлаг болтлоо хөгжөөд байгаа бялууг янз бүрийн хээ, өнгө, хэд хэдэн давхар хийлгэдэг болсон. Гэтэл бас этгээд бялуу сонирхдог хосууд байна. Ингээд та бүхнийг этгээд хуримын бялуунуудыг сонирхуулъя.
  • Бүлээн усанд өсгөгч, давс, элсэн чихэр, масло, өндгөө хийн сайтар хутгаад гурилаа зуурна. Хамгийн гол нь усаа хэт халааж, хөргөж болохгүй шүү. Сайтар нухаад 15-20 минут амраана. Амарсан гурилаа ахин нухаж тосолсон ширмэн саванд хийж дулаан газар хөөлгөнө.
  • Зарим хүмүүс сөрөг муу энергийг ялгаруулж байдаг, зарим хүмүүс эерэг гое энерги ялгаруулж байдаг билээ. Эерэг энергитэй хүмүүс. Хажууд нь байхад тайван, ямар нэгэн гое мэдрэмж төрүүлж байдаг, тийм хүмүүсийн хажууд айх аюулгүй муу юмнаас хамгаалагддсан мэт байдаг, цаанаасаа л гэрэл цацруулж байдаг, таны энерги өсөж байдаг. Ийм хүмүүстэй аль болох ойр байх.
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл