Ц.Раднаа дэлхийн 3 удаагийн аварга болж, Т.Цэрэндолгор 4 медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа
2019 оны 4 сарын 1
Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын Хөнгөн Атлетикын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож бахдам амжилт гаргасан байна.  ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр нэг алт, 4 мөнгөн медаль хүртэн, дэлхийн тавцанд 9 дахь удаагаа төрийн дуулалаа эгшиглүүллээ.


 Мөн Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м,гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль, нэг мөнгөн медаль  авч дэлхийн 3 удаагийн аварга болж төрийн далбаагаа мандууллаа. Мөн бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулан амжилттай сайхан оролцлоо.Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сорилоо.




Эх сурвалж: http://www.zaluu.com
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл