Сорви, батга арилгах үйлчилгээтэй луувангийн маск
2019 оны 3 сарын 29
Лууван нь А болон С витаминаар баялаг тул арьсанд тэжээл өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Лууван нь тослог арьсанд гайхалтай нөлөөлдөг. Унжсан арьсыг чангалж тэжээл өгнө.


Батга болон батганы сорвиний маск

Найрлага:

2 ширхэг том лууван
1 цайны халбага зөгийн бал
Лимоны шүүс
1 цайны халбага Оливийн тос/кокосын тос

Бэлтгэх арга:

Луувангаа хальслан жижиг хэрчээд 25 минут жигнэнэ. Буцалгавал хамаг амин дэм нь алга болчихно шүү. Ингээд луувангаа нухаад (хуурай арьстай бол 1 цайны халбага, тослог, холимог арьстай бол 2 цайны халбага) лимоны шүүс, зөгийн бал, оливийн тосоо хийн сайтар хутгаад 20 минут байлгана.

Ингээд холигчтой бол холигчиндоо хийж нухаш болгоно. Цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхээд 15 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ, долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.


Хар батгыг арилгах



Лууван 1/3ш
Гурил 1 цайны халбага
Сүү 1 цайны халбага
Оливийн тос 1 цайны халбага

Луувангаа үрэгчээр үрээд сүүгээ нэмж хутгана. Оливийн тос, гурилыг нэмээд сайтар хутгаснаар зуурмаг бэлэн болно. 15минутын дараа нүүрээ усаар зайлна.

Хуулдаг маск



1 цайны халбага желатин
½ аяга луувангийн шүүс (Луувангаа үрээд мааралд ороон шүүсийг нь шахаж авна.)
½ цайны халбага лимоны шүүс

Бүх орцоо нийлүүлэн хутгаад желатиныг хайлтал пежинд 30 секунд хийнэ. Ингээд маскаа өтгөн биетэй болтол нь 30 минут хөргөгчинд хийнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд хатсаных нь дараа хуулж авна. 7 хоногт 3 удаа хийгээрэй.


Хуурай арьсны маск



дунд зэргийн хоёр ширхэг лууван
нэг цайны халбага цөцгий
Луувангаа арилгаж цэвэрлээд үрэгчээр үрнэ. Үрсэн луувангаа нухаш болгоод нэг халбага цөцгий хийнэ. Маскаа сайтар хутгаад нүүр хүзүүндээ жигд тавина. Луувангийн маск нь сэвх толбо, нөсөөг бүдгэрүүлэхээс гадна хар батгыг арилгахад тустай тул таны арьсанд хамгийн хэрэгтэй маск байх болно.

Хаврын улиралд арьсыг А витаминаар хангах маск

2 цайны халбага луувангийн шүүс
2 цайны халбага хуурай шүүс

Орцуудаа сайтар холино. Сайтар хутгахгүй бол бөөгнөрч магадгүй. Нүүрэндээ түрхээд 10-15 минут болгоно. Бүлээн усаар угаагаарай.
Луувангаа үрээд шүүсийг нь аван батганы сорвиндоо түрхээд 10 минутын дараа усаар зайлна. Маш үр дүнтэй арга шүү.



Хөгшрөлтын эсрэг шилдэг маск

2 ширхэг лууван
2 цайны халбага зөгийн бал
3 ширхэг Vitamin E 
Луувангаа сайн арилгаад жижиглэн хэрчээд блендэрт хийнэ. Блендердэхдээ бага зэргийн ус нэмнэ. Луувангийнхаа шүүсийг маралд ороож байгаад сайн шахаж авна. Шүүсэндээ зөгийн балаа хийн Е витаминаа нэмнэ. Цэвэрхэн нүүр хүзүүндээ маскаа түрхэн 20 минутын дараа усаар зайлна. Гарандаа түрхсэн ч болно, долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

Маскаа хөргөгчиндөө 7 хоног хадгалж болно.

Эх сурвалж: http://beautymall.mn/post/936
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл