Кайли Женнер өөрийнхөө хүчээр тэрбумтан болсноо онцоллоо
2019 оны 3 сарын 26
Өдгөө 21 настай Кейли Женнерийг Форбес сэтгүүлийнхэн "өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн бүх цаг үеийн дэлхийн хамгийн залуухан тэрбумтан" хэмээн өргөмжлөөд буй. Түүний хөрөнгө саяхан $1 тэрбумд хүрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Кайли сэтгүүлийн 2019 оны Тэрбумтнууд нэршилтэй тусгай дугаарын нүүрэнд гарчээ. Женнер өөрийн гурван жилийн өмнө үүсгэн байгуулсан Kylie Cosmetics компанийн 100% эзэмшдэг ба түүний компани өнгөрсөн онд $360 саяын борлуулалтыг хийсэн байна.

Кайли Женнер өөрийнхөө хүчээр тэрбумтан болсноо онцоллоо

Interview Germany сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Кейли "Би Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон нийтэд танигдан олон шүтэн бишрэгчтэй болсон байсан. Гэхдээ би 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй. Энэхүү компанийг үүсгэн байгуулахдаа би 100% өөрийнхөө хөрөнгийг ашигласан. Үүгээрээ ч би их бахархдаг" хэмээн хэлжээ. 



See the source image

2018 онд Forbes сэтгүүл АНУ-ын хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргахдаа Кайлиг тавдугаар байранд бичиж байсан удаатай. Тэрээр Жорж Лукас ($5.4 тэрбум), Стивен Спилберг ($3.7 тэрбум), Опра Уинфри ($2.8 тэрбум) болон Майкл Жордан ($1.7 тэрбум) нарын араас Jay-Z-гийн хамтаар тавдугаар байранд жагсаж байсан юм.

See the source image
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл