Колатай бяруу хийх жор
2019 оны 3 сарын 18
Сүүлийн үед колатай бялуунд хүмүүс дурласаар байна. Цэргийн баярын бэлэг болгон өөрийн гараар хийж өгөөрэй. Хийхэд энгийн хирнээ , онцгой амттай энэхүү бялууг хэрхэн хийх зааврыг хүргэж байна. Орцонд орсон бүтээгдэхүүний зургийг харахыг хүсвэл цэнхэр англи үгэн дээр дараарай 

Орц:

1 аяга - Кока кола /Coca cola/
1/2 аяга - Цөцгийтэй сүү / buttermilk/
1 аяга - Цөцгийн тос эвсэл маргарина / margarine/
1 аяга +3/4 аяга - Элсэн чихэр
2 ш - Том өндөг
2 халбага -Ваниллийн ханд / vanilla extract/
2 аяга - Гурил
1/4 аяга -Какоа
1 халбага - Нарийн боовны сода / baking soda/
1 аяга +1/2 аяга - miniature marshmallows




Хийх заавар:

1. Кока кола ундаа дээрээ цөцгийтэй сүүгээ нэмж хутгана
2. Цөцгийн тосоо  миксерээр сайтар хутгаж зуурмаг болгоно. Дараа нь элсэн чихрээ хийгээд  уустал нь миксердэх бөгөөд өндөг, ванилла нэмээд дахин сайтар хутгана.
3. Одоо гурилаа бэлдээд дээр нь какоа болон содаа нэмж хутгана. Дараа нь цөцгийн тостой болон колатай холимогоо хийх бөгөөд зөөлөн миксердэж сайтар холино.
4. Хамгийн сүүлд  marshmallows - өө хийгээд хутгана. Бялуугаа  13-x-9 инч саванд хийж тавиад  30-35 минутын турш 350 градусаар жигнэх хэрэгтэй. Үүний дараа 10 минут хөргөнө.



Бэлэн болсон кексээ та өөрийн дураар чимэглэж болох юм шүү. Эхлээд 1/2 аяга хайлуулсан цөцгийн тос дээр 3 халбага какао , 6 халбага кола нэмээд багахан буцалгана. Ванилла болон Pecans- ээ нэмээд дахиад сайтар хутгана. Бэлэн болсон халуун кексны гадуур бүрж болно.

Энэхүү амттай жор танд таалагдан гэдэгт итгэлтэй байна. Хийхэд тун хялбар байгаа биз. Амттан идмээр санагдсан үедээ гэртээ туршаад үзээрэй.

Видео заавар





Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл