Илүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд
2019 оны 3 сарын 18
Илүүдэл жингээсээ салахын тулд нэг өдөр төлөвлөгөө гаргаж эхэлдэг, гэвч 7 хоногийн дараа эсвэл сарын дараа гэхэд өнөөхөө умартсан байдаг шүү дээ. Бид нэг өдөр, эсвэл 7 хоног их идсэнээр шууд таргалчихдаггүй. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал нь аажим аажмаар өөхөн давхаргыг үүсгэсээр байдаг. Тиймээс энэхүү үүсгэсэн давхарыг арилгахын тулд мөн л тийм цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс жингээ эрүүл хэвийн байлгахыг хүсэж буй хүмүүсдээ дараах 12 хүний түүхээс хуваалцаж байна. 

Кэйт 9 сарын дотор 5 кг хассан

Кэйт илүүдэл жинтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч турах тухай бодож байсангүй. Гэвч таргалах тусам эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн учраас илүүдэл жингээ хаяхаар шийджээ. Тэрээр өдрийн калорио хэмжиж, түүнийгээ шатаах дасгалуудыг өдөр тутамдаа хийж эхэлсэн байна. Эхний 7 хоногт 8 кг хасаж чадав. Үүнээсээ урам авч, 9 сарын дараа гэхэд 55 кг жинг хаяж чаджээ. Одоо тэрээр багшилж байгаа. 


1 жилийн дотор 57 кг хассан эмэгтэй 

Австрали улсын энэхүү эмэгтэй 1 жил зумба бүжгээр хичээллэж 57 кг хасаж чаджээ. Биеийн тамирт дургүй бол бүжиглэх ч дутуугүй үр дүн өгдөг гэдгийг харуулж байна. 



Виталий 3 жилийн дотор 71 кг хассан 

Виталий эрүүл хооллолтын хөтөлбөр зохион түүнийхээ дагуу хэрэгжүүлжээ, мөн өдөр болгон алхдаг байв. Түүний гол нууц нь уураг, өөх тос, нүүрс усыг тэнцвэртэй хэрэглэх байв. Эдгээрийг тэнцвэртэй байлгахын тулд амттан, чихэр, гурилан бүтээгдэхүүнээс татгалзахаас өөр аргагүй болжээ. Өдөрт хамгийн багадаа 10 000 алхам хийдэг гэж хэлсэн байна. 


Рейчел 9 сарын дотор 40 кг турсан 

Өдөр тутмынхаа илчлэгийг зөв тодорхойлж, эрүүл хоол идэж, илүүдэл калорийг цаг тухайд нь шатааж байх хэрэгтэй. 


Регина, 3 жилд 68 кг 

Регина хамгийн эхэнд өөрт хор болох бүтээгдэхүүнээ бага багаар идэхээ больжээ. Дараа видео хичээл татаж аваад түүнийхээ дагуу гэртээ дасгал хийж эхлэв. Энэ хичээл зүтгэл нь түүнд багагүй амжилт авчирсан бөгөөд мэргэжлийн багшаар заалган дасгал хийж, эрүүл хооллолтын клуб явдаг болжээ. Одоо өдрийн 5 хоол иддэг. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, мөн 2 удаа хөнгөн зууш өдөр тутамдаа хэрэглэдэг аж. 


Паскаль, 3 жилийн дотор 147 кг турсан 

Эмч нар сэтгэл гонсойлгосон онош тавихад хүн өөрийн эрхгүй өөртөө анхаарч эхэлдэг юм билээ. Би эрүүл болохын тулд түргэн хоол, тослог бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн бөгөөд бор будаа, жимс, буурцагны мах зэргийг өдөр тутамдаа хэрэглэх болсон. Гүйлтийн зам дээр гүйж, хашаа ч явсан аль болох явган алхахыг илүүд үзэх болсон. Энэ бүх хичээл зүтгэл минь аажим аажмаар надад нөлөөлж 147 кг илүүдэл жингээ хаяж чадсан шүү. 


Жилл 4 жил - 89 кг 

Жилл жингээ хэвийн байлгахын тулд өглөөний цайгаа уухгүй,чипс, шоколад, бяслаг зэрэг хүнсийг хоолноос илүүд үзэн иддэг байжээ. Гэвч түүний энэ буруу хэвшил илүүдэл жинтэй болгожээ. Одоо тэрээр өглөөний цайндаа жимс , тарианы гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. "Би марафонд гүйж байгаа, энэ нь надад маш их эрч хүч өгдөг"


Клер, 6 сард 15 кг турсан 

Тэрээр илүүдэл жингээ хаях арга нь кикбокс юм. Тэрээр энэ спортоор хичээллээд 6 сар болоход 15 кг турсан. Клер Британий телевизийн хөтлөгч бөгөөд түүний илүүдэл жингээсээ салсан арга нь бүсгүйчүүдэд таалагдаж байгаа бололтой. 


Жонатан, 3 жилд 99 кг 

Жонатан мэргэжлийн багшаар заалган эрүүл хооллож, дасгал хийж эхэлсэн байна. 34 кг хассаныхаа дараа найз охинтой болсон бөгөөд тэд хамтдаа дугуй унаж , илүүдэл калороо шатаадаг аж. 


Мелисса 3 жилд 109 кг 

Түүний эхний алхам нь онлайн сургалтын хөтөлбөрт хамрагджээ. Бага багаар хортой хүнснээс татгалзаж, өөрийн хэмжээнд тохируулан идэж сурчээ. Цагаан талх, түргэн хоолноос илүүтэй үр тарианы гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. 3 сарын турш өөрийн идэж буй хоолондоо анхаарч, эрүүл хооллож сурсаны дараа дасгал сургуулилт хийжээ. 


Жейд, 1 жил  - 45 кг 

Хамгийн түрүүнд хоолны илчлэгийг тооцоолж эхэлсэн. 3000 калор хэрэглэдэг байсан бол 1500 болгон бууруулсан. Надад дасгал хийх хүсэл төрөөгүй. Тиймээс зөв хооллож, аль болох их алхсан. Өглөө эрт босоод гэрээ цэвэрлэж, дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ бэлдэхдээ алхах нь миний хувьд тун үр дүнтэй байсан. 



Линдси, 2 жил -90 кг турсан 

Линдси мөн л иддэг хоолны илчлэгийг бууруулсан. Тэрээр өдөрт 4000  калор хэрэглэдэг байсан бөгөөд 700 болгон бууруулсан байна. Энэхүү эрүүл хооллолтын ачаар эхний сараас жингээ хаяж эхэлжээ. 2 жилийн дараа гэхэд 90 кг турсан байна. 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл