Дэлхийн хамгийн залуу тэрбумтан, хүчирхэг эмэгтэй Kylie
2019 оны 3 сарын 8
АНУ-ын телевизийн реалити шоунаас төрсөн Кардашианы гэр бүлийнхнийг мэдэхгүй хүн цөөн. Тэгвэл Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашгаараа дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан болсныг “Форбс” сэтгүүл мэдээлжээ. Өөрийн хүчээр тэрбумтан болж чадсан Кайли Женнерийг Дэлхий даяар онцолж байна.

Kylie Jenner


ХУВИЙН АМЬДРАЛ

Кайли Женнер бол 1976 оны зуны Олимпийн наадмын хөнгөн атлетикийн 10 төрөлтийн ялагч Брюс Женнер (өдгөө тэрбээр хүйсээ сольж Кайтлин Женнер болсон) болон телевизийн продюсер Крис Женнер нарын бага охин. Түүний төрсөн эгч нь амжилттай загвар өмсөгч Кэндалл Женнер юм. Гэхдээ тэрбээр эцэг өөртэй Кортни, Ким ба Клой Кардашиан гэх гурван эгч бас Роб Кардашиан гэх ахтай. Үүнээс гадна эх өөртэй Бюрт, Брэндон, Броди Женнер гэх гурван ах, Кэси гэх эгчтэй.


Тэрбээр 2017 оноос хойш рэппэр Травис Скотттой үерхэж эхэлсэн бөгөөд хосууд Сторми гэх охинтой болсон. 


“Тайм” сэтгүүл 2015 онд Женнерийн эгч дүүсийг олон нийтийн сүлжээн дэх хандалтад үндэслэн дэлхийн нөлөө бүхий өсвөр насны охидоор нэрлэж байв. Кайли Женнерийн Инстаграм цахим хуудсыг 2018 оны байдлаар 122 сая гаруй хүн дагасан нь хамгийн их дагагчтай 10 алдартны нэг болгожээ. 2017 онд тэрбээр өөрийн амьдралаар телевизийн цуврал кино бүтээж, гол дүрийг нь өрөө бүтээж эхэлжээ. Цуврал нь 2017 оны наймдугаар сараас “E!” сувгаар цацагдаж эхэлжээ.  2017 онд Jenner нь Forbes Celebrity-н 100н шилдэг хүнд бүртгэгддсэн хамгийн залуу эмэгтэй болсон юм. 

See the source image

АМЖИЛТЫН ГАРАА

Кайли бүр эрт 14 настайгаасаа бизнесийн гараагаа “PacSun” хувцасны брэндийн түшиглэн “Кэндалл ба Кайли” брэндийг бий болгосноор эхэлсэн байв. Гэвч энэ нь тийм ч амжилттай болоогүй байна. Харин 2015 онд өөрийн нэрийн гоо сайхны брэндийг бий болгож, уруулын будгийн цуглуулга гаргаснаар амжилтад хүрэх анхны алхмаа хийсэн байв. Дараа жил нь тэрбээр Кайли брэндийн гоо сайхны иж бүрэн цуглуулгыг үйлдвэрлэн гаргажээ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд Кайли брэнд дэлхийн сая, сая бүсгүйчүүдийг хэрэглэгчээ болгож чаджээ. Тэрбээр өнгөрсөн 2018 онд гоо сайхны брэндийн борлуулалтаас 360 сая ам.долларын орлого олсон аж. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр энэ гуравдугаар сарын байдлаар Кайли Женнерийн цэвэр орлого нэг тэрбум ам.доллар болжээ. Ийнхүү тэрбээр олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукербергээс ч залуудаа тэрбумтан боллоо. Марк Цукерберг 23 насандаа тэрбумтан болж байв. “Форбс” сэтгүүлээс тэрбумтнуудын жагсаалтыг шинэчилсний дараа Кайли Женнер “Би юу ч хүсч хүлээж байгаагүй. Би ирээдүйг харж чадахгүй шүү дээ. Гэхдээ надад сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Кайли Женнер өнгөрсөн наймдугаар сард “Форбс” сэтгүүлийн нүүрийг чимсэн ба тухайн үед түүний цэвэр орлого 900 сая ам.долларт хүрээд байжээ.



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл