Гэрийн ажлыг хөнгөвчлөх ухаалаг шийдлүүд
2019 оны 3 сарын 6
Их цэвэрлэгээ хийх үед нарийн, жижиг булан тохой бүрийг цэвэрлэх шаардлага тулгардаг. Гараар хүрч цэвэрлэж болохгүй хэрхэн цэвэрлэх вэ гэж бодож суусан л биз дээ. Тэгвэл дараах зөвлөгөө танд тус болж, гэрийн ажлыг тань бага ч болов хөнгөвчилнө гэж бодож байна. 

Гал тогоонд хэрэглэдэг чимхүүр болон алчуураа ашиглан ингэж цэвэрлэж болох юм. Чимхүүрийнхээ үзүүрт алчуураа ризенээр барьж боогоод таны цэвэрлэгээний зэвсэг бэлэн боллоо. Энэ аргыг мэргэжлийн цэвэрлэгээний байгууллагын ажилтанууд ашигладаг шалгарсан арга юм шүү. 




Цонхны хүрээнд  чигчсэн тоосыг цэвэрлэхдээ 00 - ын цаасны голыг ашиглаарай. Цаасан голыг тоос сорогчныхоо аманд углана.



Машины салоны нарийн, жижиг хэсгүүдийг цэвэрлэхдээ чих цэвэрлэгч хөвөн ашиглаарай. 



Комьпютерийн гарыг цэвэрлэхдээ наалдамхай цаасыг гадагш харуулан бариад товчлуур хоорондын тоос, үртэсийг цэвэрлээрэй. Яг одоо туршаад үзсэн ч болно шүү. 


Матрасныхаа тоосыг цэвэрлэхдээ хүнсний содыг дээр нь асгаж, түрхээд 10 минутын дараа соруулан аваарай. 


Крант буюу усны цоргоо цэвэрлэхын тулд хуучин сойзон дээрээ хүнсний сода түрхээд сайтар үрж цэвэрлээрэй. Толбо арилах болно. 


Хутганы комыг цэвэрлэхэд тун төвөгтэй байдаг. Тиймээс аяга угаагч хийсэн бүлээн усан дотор 10 минут дэвтээгээд аяга үрэгчээр арчиж цэвэрлэнэ. 


Хувцас тоос зэргийг цэвэрлэгч өнхрүүш, гэрлийн бүрхүүлээ цэвэрлэхэд тань туслах болно. 


Шүршүүрийн хаалганы хүрээнд цугласан бохирыг цэвэрлэхдээ нимбэгний шүүс болон хүнсний содыг холиод түрхэнэ. 5 минут дэвтээсэний дараа хатуу үстэй сойзоор сайтар үрээрэй. 


1/3 аяга хүнсний сода дээр 1 аяга цагаан цууг нэмж хийгээд сайтар хутгана. Уусмалаа уутанл хийгээд шүршүүрний толгойд углан резинээр боож тогтооно. Ингээд 2-3 цаг дэвтээсний дараа угааж цэвэрлээрэй. 

Энэ бол эмээгийн шалгарсан арга. Алчуураа угаалгын нунтагтай бүлээн усанд норгоод хутга эсвэл халбага,сэрээ ашиглан цэвэрлэж болох нь ээ. 


Шүүрний хаалтыг цэвэрлэхийн тулд угаалгын машинд хийх хэрэгтэй. Гэхдээ алчуураар ороож хийхээ мартав. Учир нь урагдалтаас сэргийлдэг юм. 



Хулдаасан дээрээ тогтсон толбыг баллуураар арилгаж болдог. 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл