Эзэгтэй та гэрээ эмх цэгцтэй байлгах аргыг мэдэх үү?
2019 оны 3 сарын 5
Хэрвээ бүсгүй та зай багатай тавчуу өрөөнд амьдарч байгаа бол, эсвэл орон гэр тань замбараагүй мэт сэтгэгдэл төрүүлээд байгаа бол доорх 8 үр дүнтэй аргыг санал болгож байна.



Гэртээ гэрэл гэгээ нэм

Тавчуу өрөөний ханыг цагаан өнгөөр будах нь сэлүүхэн, том  зайтай мэт болгодог. Харин хаалгыг цэнхэр өнгөөр будах хэрэгтэй. Ингэвэл орж ирж буй хүнд болон таньд амар тайван сэтгэгдлийг төрүүлж, сайхан орчныг бүрдүүлэх болно. 





Босоо тавилга ашигла

Аль болох босоо тавилгаар өрөөгөө тохижуулаарай. Хэт том тавилга гэлтгүй төрөл бүрийн гоёмсог буюу гол тавилгын өнгө дагасан хавтангуудыг ашиглах болрмжтой. Жишээ нь энэ зурган дээр гутлын тавиурын оронд хавтан ашигласан байна.





Шүүгээг ашигла

Ширээн дээр тань олон төрлийн зүйлс хөглөрөөд байна уу? Тэгвэл бүгдийг нь төрөлжүүлж шүүгээнд хийж байгаарай. Олон жижиг тасалгаатай шүүгээ худалдан ав. Нэг шүүгээнд  нэг л төрлийн зүйлс хийнэ гэсэн үг.




Ханын тоос сорогч

Танай гэрт заавал байх ёстой зүйл бол тоос сорогч юм. Жижиг тавчуу өрөө амархан тоосдох нь бий. Тиймээс өдөр бүр хивс болон хананы тоосоо соруулж байгаарай. Хамгийн гол нь зай ашиглах үүднээс тоос сорогчоо өлгөхөө мартав бүсгүй минь...




Тасалгаатай нарийн ширээ бол ашигтай тавилга. Учир нь доорх тавиур дээр нь хэрэгтэй зүйлсийг байрлуулах боломтой. Дээд хэсэгт нь хангалттай эд зүйлсээ тавих боломжтой.  




Бодит мэт

Эрээлжилсэн хөдөлгөөнтэй хивс танай гэрт тус болно.  Яг дээрх шиг.  Учир нь хиртсэн тохиолдолд нөгөө тийш нь сөргүүлэх боломжтойгоос гадна орон зайтай мэт бодит сэтгэгдлийг төрүүлдэг юм.




Хэзээд бэлхэн

 Бүх зүйлийг бэлэн байлга. Учир нь гэр бүлийнхэн тань хэрэгтэй зүйлээ хайснаас болоод өрөөг замбараагүй болгодог. Бүх зүйлийг зориулалтын сав ууттай болго. Жишээ нь зуны бороотой өдөр шүүрээд аваад гарахад бэлэн шүхрийг ил байлга. 


Ам бүл олонтой гэр бүлийн гуталнууд байнга хөглөрч байдаг. Тиймээс гутлыг хуучин шинээр нь ангилан хийх хэргэтэй. Шинэ гуталнууддаа зориулж тавиур бэлд. Харин хуучин гуталнуудаа тусгай сагсанд хийгээрэй. Ингэснээр гуталнууд тань холилдохгүй, шинэ гутал тань амархан бохирдож хуучрахгүй.  Хамгийн төгсгөлд нь зочин бүрийн эхэлж анзаардаг үүд хэсэг тань цэгцтэй боллоо.



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл