Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд Л.Сосорбарам алт, Б.Хорлоодой мөнгөн медалийн эзэн боллоо
2019 оны 3 сарын 4
Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн Чехийн Прага хотод өнгөрсөн бямба гарагт боллоо. Нийт 29 орны эмэгтэй жүдочдын дунд болсон уг тэмцээнд Монголын зургаан тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орлоо. Тэмцэний 52 кг-ын жинд 28 жүдоч барилдсанаас Монголын хоёр жүдоч шигшээ барилдаанд үлдсэн ховор амжилт үзүүлэв.


Энэ жинд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн Л.Сосорбарам аваргын алтан медаль хүртсэн бол Б.Хорлоодой мөнгөн медалийн эзэн боллоо.
Л.Сосорбарам Франц, Герман, Азарбайжаны бөхчүүдийг ялсан бол Б.Хорлоодой Румын, Франц, БНХАУ-ын бөхчүүдийг ялснаар шигшээ барилдаанд үлдэв. Манай бусад дөрвөн тамирчин медалийн төлөө өрсөлдөх өрсөлдөөн үзүүлж чадаагүй байна.
Европын нээлттэй тэмцээнд БНХАУ хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Их Британи, Монгол, Нидерландын багууд эхний таван байрт оржээ. Энэ удаагийн тэмцээнд оролцсон 29 орны багаас 13 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.
2019 он гарсаар олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа Л.Сосорбарам өөрийн чансаагаа 20 байраар ахиулж, дэлхийд 34-р байрт бичигдсэн бол Б.Хорлоодой 35-р байрт бичигдлээ.



Эх сурвалж: http://www.mnb.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл