Мөнхийн эрч хүч J.LO
2019 оны 2 сарын 28

Image may contain: 2 people, closeup

Jennifer Lynn Lopez 1969 оны 7 сарын 24-нд төрсөн. Энэ жил 50 настай дуучин, жүжигчин, бүжигчин, продюсер хүчирхэг эмэгтэй. Хамгийн анх 1991 онд “In Living Color” телевизийн инээдмийн цувралд оролцож, бүжиглэж байжээ. Түүнээс хойш 1993 онд Lopez-н жүжигчний карьер эхэлсэн юм.

Image may contain: 1 person, closeup

Тэрээр 1997 оны “Selena” кинонд тоглож хамгийн анхны “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж, тус киногоороо 1 сая гаруй долларын орлого олжээ. Ийнхүү түүний жүжигчний амьдрал үргэлжилж Anaconda (1997), Out of Sight (1998) кинонууд нь өндөр амжилт үзүүлж, Холливудын хамгийн өндөр цалинтай Латин Америк жүжигчин болсон байв.


Image may contain: 1 person, smiling, closeup


Lopez-ийн хөгжмийн карьер 1999 оны 6-р сард Латин поп цомог гаргаснаар эхэлсэн юм. Түүний цомог нь "If You Had My Love" хэмээх нэрээр гарч, 2 долоо хоногт Лопезыг поп хөгжимд Латин соёлыг нэвтрүүлсэн анхны дуучин болгожээ.

Image may contain: 1 person, closeup

Тэрээр 2001 онд романтик инээдмийн "The Wedding Planner" кинонд дүр бүтээж мөн “J.Lo” гэх цомгоо гаргажээ. 2002 онд “J to tha L–O! The Remixes” гэх цомгоо гаргасан нь АНУ - ын “Billboard 200” - д хамгийн анх багтсан уран бүтээл нь болсон юм. Gigli (2003), киноны гол дүрд тоглосоны дараа Lopez романтик инээдмийн кинонд түлхүү тоглох болсон юм. "Shall We Dance" (2004) уран бүтээл тоглосон юм. 

Image may contain: 1 person, smiling, standing, night and outdoor

Түүний 5 дахь цомог испани хэлээр “Como Ama una Mujer” (2007) нэртэйгээр гарсан юм. Үргэлжлүүлэн Brave (2007) Love? (2011) A.K.A. (2014) гэх цомгуудаа гаргажээ.

Image may contain: 1 person, closeup

Мөн тэрээр 2011 онд American Idol,-ийн шүүгчээр ажилласан нь үзэгчдийг тус шоуг үзэхэд маш ихээр нөлөөлсөн юм. 2012 оны 1-р сард Лопез Америкийн Idol-ийн 11 дэх улирал дээр шүүгчээр ажиллаж 20 сая доллар олсон байна.

Image may contain: 1 person, closeup

Лопез 6-р сарын 14-нд анхны аялан тоглолтоо хийлээ. “Dance Again World Tour” аялан тоглолт нь Австрали, Ази, Өмнөд Америк, Европт зочилсон. 2012 оны 6-р сарын 14-нд Панамад болсон бөгөөд Пуэрто Рикод 2012 оны 12-р сарын 22-нд тоглоглож дуусжээ.

Image may contain: 1 person, standing

Түүнийг Нийт 2,9 тэрбум долларын хуримтлалтай гэж үздэг бөгөөд 80 сая цомог борлуулсан дэлхийн хэмжээний хамгийн нөлөө бүхий дуучин гэж үздэг. 2012 онд Forbes сэтгүүлээс “Дэлхийн хамгийн хүчирхэг одод”, “дэлхийн хамгийн хүчирхэг 38 эмэгтэй” нэгээр тодорчээ. Мөн 2018 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан байна.

Image may contain: 1 person, smiling

Lopez-г Хөгжмийн салбарт өндөр хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Холливудын “Walk of Fame”-д нэрийг нь гаргажээ. Тэрээр “Billboard Icon Award”, “Michael Jackson Video Vanguard Award” зэрэг олон шагналын эзэн юм. Зөвхөн урлагийн салбар гэлтгүй гоо сайхан, буяны үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн компани гээд олон салбарт нэр хүндтэй хүчирхэг эмэгтэй юм.

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, standing and indoor

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, closeup




Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл