Монгол Улсаас анх удаа Оскарт өрсөлдлөө
2019 оны 2 сарын 26
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас анх удаа найруулагч Б.Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өрсөлдлөө.



Найруулагч Б.Март”Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань Оюутны Оскарын Алтан медаль хүртэж, 91 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдсөн билээ. Лондон дахь Кино Академийн Европ дахь салбарын Oscars2019 хүлээн авалтанд уригдан оролцлоо” гэв.



“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өнгөрсөн оны аравдугаар сард болсон Оскарын Оюутны Академийн наадмын “Шилдэг оюутны кино” төрөлд шилдгээр шалгарч  Монгол Улсын нэрийг анх удаа кино Академийн түүхэнд мөнхөлсөн билээ.



“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Б. Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.



Дундговь аймгийн Өндөр шил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм.


Эх сурвалж: http://www.ugluu.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл