6-гаас дээш хүүхэдтэй НАЙМАН хосын хуримыг Гэрлэх ёслолын ордон, Одонтой ээжүүд хамтран зохион байгуулна
2019 оны 2 сарын 23
Улаанбаатар хот дахь Гэрлэх ёслолын ордон, "Одонтой ээжүүд" фэйсбүүк групптэй хамтран 36 хүртэлх насны Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдийн хуримыг зохион байгуулах сайхан санаачилга гаргажээ. Энэ шалгуурыг хангасан найман ээж тус группт байсан бөгөөд үлгэр жишээ залуу гэр бүлүүдийн насан туршийн дурсамж хуримын баярыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 9-ний Идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр зохион байгуулахаар товлосон гэж Гэрлэх ёслолын ордноос мэдээллээ. 

Эдгээр найман залуу ээжийн нэг нь Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал юм. Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй ханилан сууж, зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн оны зургаадугаар сард Алдарт эхийн нэгдүгээр одонгоо зүүжээ.

Дөрөв төрж, зургаан хүүтэй болсон Б.Баяржаргал бүсгүй 32 настай бөгөөд 2012, 2014 онд ихэр хөвгүүдээ төрүүлж, хүүхдүүдээ эрүүл саруул өсгөн аз жаргалтай амьдарч байна.  





Эх сурвалж: http://news.gogo.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл