Монгол дуучны гаргасан ”CD” борлуулалтаараа Японы топ 15-д багтав
2019 оны 2 сарын 21
1993 онд Япон улсын нийслэл Токио хотод зохиогдсон “Дэлхийн хүүхдийн дууны наадам”-д Монгол улсыг төлөөлөн оролцсон 12 настай охин “Ээж таныгаа мөнхрүүлэхсэн” хэмээх дуугаар оролцож, "Гран при" шагнал хүртэж олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.  Тэр бол Отгонхүүгийн Солонго юм. Тэрбээр тэмцээнд оролцсоныхоо дараа жил нь СD гаргаж "Эн Эйч Кэй", "Фүжи ТВ"-гээр гарч байлаа.



О.Солонго тухайн үеийн Хөгжим Бүжгийн Сургуулийг дүүргээд, төрөлх сургуульдаа багшилж байгаад Япон орныг зорьсон юм. Өдгөө Хөгжмийн зохиолчоор Осака хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн О.Солонго хөгжмийн чиглэлээрээ ажиллаж, өөрийн тоглолт, ФМ-ээр өөрийн нэвтрүүлэг цацах зэрэг ажил эрхэлж байна.


 

Харин өнгөрсөн 2018 оны 11 сөрын 21 нд гаргасан шинэ СD нь борлуулалтаараа Япон Улсад эхний 15-нд орж байна. Энэхүү цомгийн продюсороор Японы алдартай продюсор Акира Иноүэ ажиллажээ.






Эх сурвалж: http://www.shuud.mn

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл