Бүсгүй таны яг одооноос эхлэн хэвшүүлэх ёстой 10 шинэ зуршил
2019 оны 2 сарын 15
Эмэгтэй хүн амьдралдаа сэтгэл хангалуун, эрч хүчтэй байхын тулд өөрийн бие болоод сэтгэл зүйг энергээр сэргээж байх шаардлагатай гэж үздэг. Ихэнх эмэгтэйчүүд гоо сайхан болоод чөлөөт цаг, амралт зэргээ зохицуулах чадварт суралцаагүй байдаг. Тиймээс бид эмэгтэй хүн өдөр тутмын амьдралдаа хэвшүүлбэл зохих зүйлсийн жагсаалтыг танилцуулж байна.


1. Ус уу: Өдөрт дор хаяж 1.5 л ус эсвэл сайн чанарын ногоон цай ууж биеэ дотроос нь цэвэрлэж, мөн чийгшүүлж бай.

Image result for woman drink water

2. Ухаалаг будалт: Яг одооноос эхлээд та зөвхөн өөртөө тохирсон үдэшлэг, ажил хэрэг, болзоо болон найз нөхөдтэйгөө амралтын өдрийг өнгөрөөхдөө тохирсон будалтуудыг тус тус сур. Болж өгвөл туршаад үз. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав.

Image result for woman make up

3. Өдөр бүр шинэ үс: Үсээ өдөр бүр урьдынхаасаа өөр өөр маягаар янзалж, шинэ үсний боолт даруулга, зүүлтийг туршиж үзэхээс битгий айгаарай. Хүсвэл өөрийнхөө төсөөлөөгүй өнгөөр будуулж ч болно. Нэг өдөр ороогоод үз, маргааш нь шулуун болго. Үүнд залхуурч болохгүй шүү. Таны маш их стрессийг тайлах болно.

Image result for woman hair

4. Өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүн худалдан ав: Час улаан уруулын будаг, хуучинсаг хирнээ дэгжин өөр хаана ч байхгүй цүнх гэх мэт яг л танд зориулж хийсэн мэт зүйлсийг та олж аваарай. Та л олохгүй бол тэд лангуун дээрээ хэвтсээр нас барах болно. Тэднийг авраарай!

Image result for woman make up

5. Гоо сайхандаа зориулж өдөр бүр цаг гарга: Өнөөдөр хүүхдүүдээ унтуулчхаад нэг сайхан хумсаа янзлаарай. Маргааш харин нүүрэндээ шинэ авсан маскаа тавиарай.
Image result for woman make up mask

6. Амар: Өөрөө сонсоод үнэхээр сэтгэл тань тайвширч амраахаар ая хайж ол. Тэгээд түүнийг өдөр бүр 5 минут сонсож бай. Эсвэл ажил руугаа алхаж явахдаа толгой тань нэг сайхан цэвэрлэгдэж амардаг бол түүнийгээ өдөр бүр хий. Өөр ямар байдлаар алжаалаа тайлж чадаж байгаагаа сайн анзаарч олж мэдээрэй.

Image result for woman listening to music

7. Хичээл зүтгэл: Өдөр бүр үсээ өөрөөр янзлах, маск тавих гэх мэт яршигтай эсвэл энэ их ажлын хажуугаар бүтэшгүй санагдаж байна уу? Та л хичээл зүтгэл гаргаж өөртөө цаг гаргахгүй бол өөр хэн ч үгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ?

Related image

8. Зүүдэл: Өдөрт дор хаяж 7-8 цаг гүн нойронд автаж сайхан зүүдлээд унтаж байгаарай.

Image result for woman sleep

9. Инээмсэглэ: Та итгэхгүй байж магад. Гэхдээ зөвхөн энэ жижигхэн зүйлээс болж таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, төсөөлөхийг аргагүй үр дүнд хүрнэ.

Related image

10. Дурла: Та өөрийгөө толинд хараад дурла, саяхан авсан шинэ гутландаа дурла. Гал зуухны өрөөгөө сайхан цэвэрлээд шинэхэн мэт болсон хөргөгчдөө дурла. Ингэснээр таны амьдралын идэвх нэмэгдэж эерэг энерги бөөн бөөнөөр цуглана.

Related image
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл