Эмэгтэйчүүдийн өдөр тутмын гоо сайханд хамгийн их хэрэгтэй зөвлөгөөнүүд
2019 оны 2 сарын 9
Бүсгүйчүүд бидэнд нүүр, хумс хуруугаа будахад жижиг гэхгүй асуудлууд өдөр болгон тулгарсаар байдаг. Тиймээс тэрхүү асуудлуудыг шийдэж өгөх дараах зөвлөгөөнүүд уншаад хэрэгжүүлээд үзээрэй. 

Үсний цацлага ашиглан үгэнд ордоггүй хөмсгөө хэвэнд оруулах боломж бий. Сойз руугаа цацлага цацаад дараа нь хөмсгөө будаарай 



Хумсаа бэхжүүлэх

Хөвөнд нимбэгний шүүс шингээгээд хуруугаа орооно. Дараа нь тугалган цаасаар ороогоод 10-15 минут байлгана. Дараа нь угааж цэвэрлэнэ. Хумсаа бат бөх байлгахын тулд энэ аргыг хэрэглээд үзээрэй. 



Хадгалах хугацаа 

Та гоо сайхны барааны хадгалах хугацаа хаана бичсэнийг олохгүй байна уу? Тэгвэл доорх тэмдэглэгээ хадгалах хугацааг илэрхийлж байдаг байх нь. 





Хатсан сормуусны будаг шингэлэх 

Сормуусны будаг хатсан тохиолдолд хэдэн дусал линзний шингэнг хийгээд энэ асуудлыг шийдэж болно. Сайтар сэгсрээд хэсэгхэн хугацааны дараа сормуусаа будаарай. 



Индүүгээ цэвэрлэх 

Үсний индүү тань бохирдож өнгөр нь муухай болсон бол содатай усаар арчаарай. Зөөлөн гадаргуутай алчуураар арчих ёстой гэдгийг анхаараарай. Дараа нь хуурай алчуураар арчиж цэвэрлэнэ. 




Уруулын будаг 

Сүүлийн үед гялалзсан тод уруулын будгаас татгалзаж яг л царцсан мэт, илүү байгалийн харагдуулахыг хичээх болсон. Тиймээс та уруулын будагтайгаа адил өнгийн тенээр дээрээс нь давхарлан будвал хүссэн үр дүнг харах болно. 



Хумсаа будахдаа арьсан дээрээ санаандгүй түрхсэн үе тохиолдож байсан биз дээ. Тэгвэл зурган үзүүлсэн шиг арьсан дээрээ вазелин түрхээд хумсаа будаарай. Тэгвэл арьсанд наалдсан будаг тун хялбархан арилдаг юм байна шүү. 



Хэрвээ таны тень бутарсан бол хөвөн хийгээд таглахыг зөвлөж байна. Тагны хажуугаар нь асгарч бусад зүйлсийг бохирдуулахгүй нэг арга юм. 



Нэг удаагийн тавган дээр зурган үзүүлсэн шиг хээ үүсгэн цавуу наана. Дараа нь шампунь бага зэрэг ус хийгээд багсаа үрж угаана. Угааж дуусаад цэвэр усаар зайлж хатаана. 



Хэрвээ та татуурга хэрэглэх шаардлага гарвал сахлын хөөснөө илүүтэй хүүхдийн тос хэрэглэхийг бодоорой. Учир нь таны арьсыг гэмтээж, хуурайшуулахгүй байх юм. 



Өсгийн арьс хатуурах нь элбэг тохиолддог. Энэ үед доорх 2 зүйл танд хэрэг болох болно. Энэ хоёр бүтээгдэхүүнээс 1, 1 аягыг холиод дээр нь 2 аяга бүлээн ус нэмнэ. Энэхүү усандаа хөлөө дүрвэл арьс тань зөөлрөх болно. 



Хэрвээ үс тань цахилгаанжаад байвал хуурай салфеткаар уртын дагуу арчих мэт ил. 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл