Цагаан сарын зөв хооллолт
2019 оны 2 сарын 4
Монголчууд бидний уламжлалт том баяр цагаан сар айлчлан ирлээ. Айл бүр ураг төрлөөрөө учран золгож, ирэх жилийнхээ өнгийг тодорхойлж, элбэг хангалуун, эрүүл энх байхыг хүсэн баярладаг уламжлал билээ. Эртний Монголчууд энэ баяраараа хөнгөн, зөв хооллохыг эрхэмлэн ирдэг байжээ. Харин энэ уламжлалыг орчин үетэй хослуулан хөнгөн, биед шингэц сайтайгаар хэрэглэх арга ухаанаас хүргэж байна



1. Буузандаа байцаа хийх
Энэ нь махны шингэцийг түргэсгэж, буузны махыг зөөлөн болгохын зэрэгцээ амин дэмээр хангана.

2. Салатанд нимбэгний хальсыг үрж хийх
Нимбэгний хальс нь бүх биеийг эрүүлжүүлэх гайхамшигт бодис агуулдгийг саяхан эрдэмтэд тогтоосон бөгөөд хоол, салатыг амттай болгодог.

3. Цагаан будааны цагаалгыг хятад бус япон будаагаар бэлтгэх
Жинхэнэ япон будаа SUNRICE гэсэн бичигтэй. Энэ нь хятадын хуурамч будаанаас маш өөр болц, амттай. Шингэц сайтай, таргалуулдаггүй будаа байдаг. Оросын цагаан будаа монголд байдаггүй юм байна.

4. Сүүтэй цайг савтай хуурай сүүгээр бус, хөдөөний үнээний сүүгээр сүлэх
Хуурай сүү нь гэдсэнд үл шингэх олон төрлийн химийн бодис агуулсан байдаг тул хоолны шингэцийг удаашруулж, гэдэс хийгээр дүүрч томрох хамгийн гол шалтгаан болдог. Ихэнх савласан сүүнүүд өвлийн улиралд хуурай сүүний хольцтой байдгийг та бүхэн амсаад л мэддэг байх.
Харин Монсүү, Үлэмж органик зэрэг үйлдвэрийн сүү жинхэнэ хөдөөний сүү байдаг. Задгай зарагддаг Борнуурын сүү ч бас зузаан өрөм тогтдог сайхан амттай байдаг. Ориг сүү хэзээ ч гэдэс цүндийлгэхгүй шүү.

5. Тавгийн идээгээ чихрээр бус ааруул, хайлмаг, цагаагаар засах
Чихэр нь мөн олон төрлийн химийн бодис нөөшлөгч, будаг орсон байдаг.

6. Архи бус айргаар зочдоо дайлах
Архи, согтууруулах ундаа нь маш их калоритой байдаг бөгөөд өөх хайлах, турах процессийг зогсоодог. Харин айраг нь хоол боловсруулахад нэн чухал бичил бактериудыг агуулсан байдаг тул хоолны шингэц сайжирч, турахад тустай.

7. Хүүхдүүдэд жимсний салат хийж өгөх
Хятадын химийн бордоотой жимс бус польш, оросын жимснүүдийг сонгоорой. Үнэ нь бараг л адилхан.

8. Аньс, чацаргана, нэрсний шүүс бэлтгэх
Одоо ТВ-гээр рекламддаг бүх л гоё, сайхан ундаа жүүс нь сахар, химийн бодисоор дүүрэн байдаг. Хэдэн жилийн дараа хүүхдүүдийнхээ шүдийг бүтэн байлгая гэвэл монгол байгалийн жимсний шүүсээр бие биеэ дайлцгаая. Бор бурмаар амталвал үнэхээр амттай болдог.

9. Байцаа луувангийн салат хийх
Байцаа нь ходоодыг эмчилж, лууван нь нарийн бүдүүн гэдсэн дэх хоолны үлдэгдлийг шүүрдэж гадагшлуулна. Мэдээж уксусны оронд лимоны шүүсээр амтлаарай.

10. Нимбэгтэй ногоон цайгаар зочдоо дайлах
Ногоон цай нь хоолны шингэцийг түргэсгэж, өөх задлах бодис агуулсан байдаг тул хоолны дараа уухад онцгой нөлөөлнө. Зөгийн бал нэмбэл бүр ч амттай.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл