Канадын залуу дуучин Justin Bieber болон Америкийн алдарт жүжигчин Стивен Болдуины охин Hailey Baldwin нар өнгөрсөн оны долдугаар сард сүй тавьсан юм. Харин тэдний хуримын тов гарлаа. Алдарт дуучин ирэх 2 сарын 28-нд хуримаа хийхээр болжээ. Загвар өмсөгч Hailey Baldwin өдгөө 22 настай харин Justin Bieber 25 настай юм.

Тэд өмнө нь 2015 оны сүүлээс 2016 оны нэгдүгээр сар хүртэл хэсэг хугацаанд болзож байсан юм. Хэсэг хугацаанд харилцаагаа түр завсарласан хосууд эргэн нийлж хуримаа хийхээр болсон нь фэнүүдийнх нь хувьд баяртай мэдээ болж байна. Жастин Биберийн хувийн DJ Тэй Жэймс тэдний хуримын үйл ажиллагааг зохион байгуулахаар сонгогдсон байна. Тэд хуримандаа хайртай дотны гэр бүл, найз нөхдөө урин нүсэр хурим хийхээр төлөвлөж байгаа гэнэ.


Эх сурвалж: http://www.ugluu.mn