Дэлхийг байлдан дагуулсан алдарт дуучин Beyonce
2019 оны 1 сарын 29
Beyoncé Giselle Knowles-Carter 1981 оны 9-р сарын 4-нд АНУ-н Техасын Хьюстон -д төрж өссөн. Дуучин, дуу зохиогч, жүжигчин, продюсер, бүжигчин бүсгүй өдгөө 38 настай. Багаасаа урлагт дуртай байсан охин төрөл бүрийн бүжиг, дууны тэмцээнд оролцдог байжээ. Түүний урлагийн амьдралын гараа анх 1990-ээд оны сүүлээр "Destiny"s Child R&B" охидын хамтлагийн гоцлол дуучин болсноор эхэлсэн юм. 

Image may contain: 1 person

Түүний аав Матьюу Нөвлэс-йин байгуулсан Destiny"s Child хамтлагиин удаа дараагийн амжилттай цомгийн дараагаар тус хамтлаг бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай охидын хамтлагийн нэгээр тодорч байсан юм. Сонирхолтой нь “Destiny’s Child” гэх энэхүү нэрийг Beyonce-ын ээж нь охидод өгсөн гэдэг. Beyonce-ын гэр бүл Христын шүтлэгтэй бөгөөд Tina Knowles Библийн сударыг нээхэд хамгийн түрүүнд туссан үг нь Destiny’s Child гэдэг үг байсан гэдэг. Beyonce Knowles хамтлагийн гоцлол дуучин байсан ба Хамтлагийн хамгийн нэр хүндтэй гишүүнд тооцогддог байсан. 2003 онд хамтлаг таран гишүүд тус тусын соло ажилаа эхлүүлэх болжээ.

Image may contain: one or more people

Биёонсигийн анхны дебют цомог "Dangerously in Love" (2003) түүний соло карьерийн эхлэл болсон бөгөөд цомгийн "Crazy in Love" , "Baby Boy" синглүүд нь "Billboard Hot 100" чартад 1 жагсаж, 5 Грэмми шагнал хүртжээ. 2005 оны 6 сард "Déjà Vu", "Irreplaceable", "Beautiful Liar" гэх мэт томоохон хит дуунууд багтсан 2 дахь цомог B"Day (2006)-г гаргав. Биёонсэ мөн кино урлагт хүч үзэж, Dreamgirls (2006), The Pink Panther (2006) , Obsessed (2009) хэмээх кинонуудад туслах дүр бүтээжээ. Түүний гурав дахь цомог "I Am... Sasha Fierce" (2008) нэртэйгээр гаргасан бол 2010 онд 6 Грэмми шагнал хүртсэн бөгөөд цомгийн "Single Ladies" дуу нь Грэммигээс Оны Шилдэг Дуу төрөлд ялалт байгуулсан юм. 2011 онд дөрөвдөх цомгоо "4" нэртэйгээр гаргасан бол 5 дахь цомог "Beyoncé" (2013) нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ

Image may contain: 1 person

2018 оны 6 сарын 16-нд тэрээр нөхөр Жэй Зи-тэй хамтарсан "Everything Is Love" цомгоо "The Carters" нэрийн дор гаргасан бөгөөд "Everything Is Love" нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд "billboard 200" жагсаалтад 2-т орсон байна. 19 жилийн карьерынхаа турш тэр бие даасан уран бүтээлээрээ 100 гаруй сая , Destiny"s Child хамтлагийн уран бүтээлээр 60 гаруй сая хувь борлуулсан нь түүнийг бүх цаг үеийн шилдэг борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг болгосон юм. Тэрээр 20 Грэммийн Шагнал хүртсэн бөгөөд мөн Грэммигийн түүхэн дэх хамгийн олон удаа нэр дэвшсэн эмэгтэй юм.

Image may contain: 1 person

Time сэтгүүлээс гаргадаг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр 2013,2014 онд тодорсон байна.Forbes сэтгүүлээс түүнийг 2015 оны урлагийн ертөнц дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэжээ.

Image may contain: 1 person, standing

Хувийн амьдралын тухайд хамгийн тогтвортой нэр хүндтэй гэр бүл гэж хэлэгддэг Биёонси раппер Жэй Зи нар 2008 оны 4 сарын 4-нд гэрлэсэн юм. Биёонси 2011 оны 4 сарын 11-нд "MTV Video Music Awards"-д үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа хөл хүнд болсон гэдгээ олон нийтэд мэдэгджээ. 2012 оны 1 сарын 7-нд тэдний охин мэндэлсэн юм. 2017 оны 2 сарын 1-нд Биёонси "Instagram" хуудсан дээрээ ихэр хүүхдүүд тээж буйгаа мэдэгдсэн юм. Ихрүүд 2017 оны 6 сарын 13-нд Калифорни мужийн "Ronald Reagan UCLA Medical Center" эмнэлэгт мэндэлжээ.

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 1 person, closeup


Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, shoes

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, sitting, closeup and indoor

Image may contain: 1 person, closeup


Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, smiling, closeup

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, standing


Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, standing and wedding

Image may contain: 1 person, shoes and text
Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл