С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар алт, Э.Даваанасан мөнгө, Э.Сумъяа хүрэл медаль хүртэв
2019 оны 1 сарын 29
Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн гран при тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд  57 кг-д тэргүүлж, алтан медаль хүртсэн бол хэсэг хугацааны дараа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг мөн алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо.

С.Батцэцэг 2015 онд тус тэмцээнд аваргалж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа дахин өнгөллөө. Тэрбээр Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм.

Ингэснээр 68 кг-ын жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан гран пригээс анхны мөнгөн медалиа зүүж байна.  
С.Цэрэнчимэдийн хувьд Монголын тамирчдын “Бага дэлхийн аварга”-аас хүртэж буй 13 дахь алтан медаль юм.



Түүнчлэн тэр Красноярскийн тэмцээнээс медалийн иж бүрэн цуглуулгатай боллоо. Тодруулбал 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

Манай бөх энэ удаа Красноярскт барилдахдаа шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга, Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм.

Энэ жинд барилдсан өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин 18 настай Б.Хонгорзул хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Бильяна Дудовад 9:13-аар ялагдлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 53кг-ын жинд өрсөлдсөн “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр ОХУ-ын Екатерина Полешчукийг 11:6-гаар ялснаар Красноярскийн дэвжээнээс дөрөв дэх (2015, 2016, 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн) хүрэл медалиа зүүлээ.






Эх сурвалж: http://www.mnb.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл