Автомашины хүүхдийн аюулгүйн суудлыг хямд үнээр худалдаалж эхэллээ
2019 оны 1 сарын 24
Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” хэмээн заасан байдаг.  Хүүхдийн аюулгүй байдлыг хангах дээрх дүрмийн хэрэгжилтийн хүрээнд “Номин” ХХК евро стандартын, таван төрлийн хамгаалалттай, нарны хамгаалалттай, угааж цэвэрлэхэд хялбар, 0-1 нас болон 9 сараас 12 насны хүүхдийн автомашины аюулгүйн суудлыг 59-88 мянган төгрөгийн хооронд худалдаалж эхэллээ.  Залуу хосуудаа эерэг зөв зүйлд уриалах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо энэхүү ажлыг дэмжин хамтран ажиллаж байна.



Автомашины хүүхдийн хамгаалалтын суудлыг МЗХ-ны гадаа талбай, Номин Юнайтедын 2 давхарт, Зүүн 4 зам Номин хайпермаркетын 2 давхарт худалдаалж байна. Уг суудал нь зах зээлийн үнээс хамгийн хямдаас гадна суудал бүр Номин Даатгал ХХК-аар даатгагдсан. Зам тээврийн ослоос үүдэлтэй тохиолдол гарвал 5,000,000₮ хүртэл нөхөн төлбөр олгоно.



Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Сургалт судалгаа, мэдээллийн төвөөс жолооч нарын дунд автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэг эсэх дээр судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан жолооч нарын 60 гаруй хувь  нь автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүй гэжээ. Хэрэглэдэггүй шалтгааныг тодруулахад 30 хувь нь хэтэрхий үнэтэй, мөн 4,5 хувь нь үнэтэй бөгөөд хэрэглэхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Машины суудал хэтэрхий үнэтэй учраас худалдан авч хэрэглэж чадахгүй байгаа жолооч нараас хэдэн төгрөгөөр худалдан авах боломжтойг тодруулахад дунджаар 56 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой гэсэн байна. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэлх хувиар хамгаалдаг байна.





Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл