“Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино гиннесийн номонд бичигджээ
2019 оны 1 сарын 22
Оросын “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино “YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн киногоор шалгарч Гиннесийн номонд бичигджээ. Тус цувралын “Маша ба агшаамал” ангийг хүмүүс “YouTube”-ээр 3.4 тэрбум гаруй удаа үзсэн байна. Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан “Маша ба баавгай” цуврал нь арван жилийн дараа 100 гаруй улсад, 36 хэлээр орчуулагдан гарчээ. Их Британийн “Times” сэтгүүл “Маша ба баавгай” хүүхэлдэйн киног “Кремлийн суртал ухуулгын” нэг хэсэг бөгөөд “Зөөлөн хүчний” хэрэгсэл гэж тодорхойлоод буй.

“Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино гиннесийн номонд бичигджээ undefined

Дэлхий даяар газрын тосны үнэ унаснаас болж ОХУ-ын нефть, байгалийн хийн аварга компаниудын ашиг буурч, сөхөрч эхэлж байхад Орост ганцхан “Маша ба баавгай” хүүхэлдэйн киног бүтээгч анимакордын жилийн ашиг орлого 40 хувиар нэмэгдэж байсан гэдэг.
Хүүхэлдэйн киног бүтээгч 70 гаруй аниматорууд Москва хотын захын хуучин Зөвлөлтийн үеийн хүүхдийн цэцэрлэгт Маша баавгай хоёрын шинэ адал явдлыг зурж, хөдөлгөөнд оруулж байдаг. Анимейшн хүүхэлдэйн кино бүтээх нь маш нарийн төвөгтэй ажил учраас аниматорууд өдөрт 2-4 секундын бичлэг хийж амждаг ажээ. Хүүхэлдэйн киноны баатруудын нүдний харц, амны хайрцаг, хөдөлгөөнийг 3D эффектийн тусламжтай нарийвчлан гаргахад цаг хугацаанаас гадна асар их хөдөлмөр бас хөрөнгө мөнгө шаардлагатай. Зургаан минут үргэлжлэх нэг ангийг бүтээхэд дээд тал нь 250 мянган ам.доллар зарцуулдаг аж.

Өнгөрсөн оны наймдугаар сараас анимакорд “нетфликс”-тэй гэрээ байгуулж, “Маша ба баавгай” хүүхэлдэйн цувралыг АНУ-д гаргахаар болсон юм. Дэлхийн өнцөг булан бүрт бяцхан үзэгчдийн хайртай баатар болсон Машагийн сахилгагүй царайг тоглоом үйлдвэрлэгчид ашиглахын тулд эхлээд зөвшөөрөл авах ёстой. Маша дэлхий даяар ингэж трэнд болсныг тайлбарлах маш энгийн. Ягаан плаж, ягаан алчуур зангидсан сахилгагүй охин Мишагаас өөр хэнийг ч гомдоодоггүй. Тэр бүү хэл исламын шашинт Индонезийн үзэгчид хүртэл сахилгагүй этгээдийг хөөрхөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь хөлөө ил гаргаагүй, толгойдоо алчуур зангидсан учраас шашинд нь харшлах зүйл байхгүй гэдэг ажээ.


Эх сурвалж: http://www.arslan.mn/lifestyle/yellow/599471.shtml
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл