Дэлхийн домог болсон дуучин, попын хаан Майкл Жексон
2019 оны 1 сарын 17
Жексон Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд "Бүх цаг үеийн хамгийн амжилттай эстрадын дуучин хэмээн бүртгэгдсэн юм.Түүнийг хөгжим, бүжиг, хувцас загварын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үл тэвчдэг байсан Майкл урлагаар дамжуулан арьсны үзлийг устгахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн хүн юм.

Image result for michael jackson

Тэрээр 1958 оны 8 сарын 29-ний өдөр Индиана мужийн Гэри хотод Афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлжээ. Жексон Рэббие, Ла Тояа болон Жанет гэсэн гурван эгч, дүүтэй, Жакие, Тито, Жэрмайн, Марлон болон Ранди гэсэн таван ахтай байв. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, Харлемын Аполло театрт анх удаа тайзнаа гарч байсан юм. Түүний урлагийн амьрал 10 настай байхаас нь эхэлсэн юм.

Image may contain: 1 person, smiling, hat and night

1968 онд онд Rolling Stone сэтгүүл дээр Майклыг “хөгжмийн ертөнц дэх давтагдашгүй бэлэг” гайхалтай хүүхэд гэж тодорхойлж байсан ба түүнээс хойш Майкл гоцлол дуучин болсон гэдэг. 1973 оноос хамтлаг цомгоо борлуулж эхэллээ. Хамтлаг анхны дөрвөн синглээ гаргасны "I Want You Back", "ABC", "The Love You Save", болон "I"ll Be There" чаартад дээд амжилт тогтоон, Billboard Hot 100 жагсаалтанд нэгдүгээрт бичигдэв.

Image may contain: 1 person, sunglasses, hat and closeup

1980-аад оны эхээр хувийн карераа хөөн нийтийн хөгжимд ноёрхож эхэлсэн бөгөөд түүний "Beat It", "Billie Jean", ба "Thriller" зэрэг клипүүд нь нэрд гарав. Эдгээр клипүүд тухайн үед нээгдээд удаагүй байсан MTV хөгжмийн сувгаар цацагдсанаар тус телевизийн нэр хүнд ч дагаад өссөн гэдэг. Мөн 1982 онд гаргасан түүний “Thriller" цомог нь бүх цаг үеийн шилдэг цомог болж дэлхий дахинаа 50 сая хувиар борлуулагдаж байлаа. “Триллер”-ийн араас 1987 онд гарсан “Bad” цомог мөн түүнээс дутахааргүй олон хувиар борлогдсон юм. 1991 онд гаргасан “Dangerous” цомог мөн л олныг шуугиулж байлаа.

Image may contain: 1 person, smiling, closeup

Клип болон тоглолтын үеэрээ Майкл Жексон “Робот” болон “Сарны алхаа” зэрэг бүжгийн хүнд, өвөрмөц хэв маягуудыг дэлгэрүүлсэн бөгөөд өвөрмөц сонирхолтой ая зэргээрээ тухайн үедээ сонсогчдыг татаад зогсохгүй Хип хоп, R&B, Рок, Попын уран бүтээлчдийг ч байлдан дагуулсан гэдэг.

Image may contain: 1 person, standing and shoes

Тэрбээр хөгжмийн нэр хүндтэй 350 гаруй шагнал хүртсэнээс 15 удаа Грэмми, 26 удаа Америкийн хөгжмийн шилдэг, Зууны шилдэг уран бүтээлч, 1980-аад оны шилдэг уран бүтээлчээр шалгарч, түүний дуунууд 13 удаа АНУ-ын шилдэг борлуулалттай синглээр тодорсон зэрэг тоолж баршгүй олон гавьяа шагнал хүртсэн юм.

Image may contain: 1 person, on stage, playing a musical instrument, standing, concert and night

Дэлхийн домог, попын хаан маань 2009 оны 6 сарын 25-нд Лос Анжелес хотод “This Is It” нэртэй тоглолтондоо бэлдэж байх үедээ зүрхний эмгэгийн тайвшруулах болон өвчин намдаах эм тариа хэтрүүлэн хэрэглэснийхээ улмаар нас барсан юм.


Image may contain: 1 person, child and closeup

Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person



Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person, smiling, eyeglasses and indoor

Image may contain: 1 person, shoes

Image may contain: 4 people, people smiling

Image may contain: 5 people, people smiling, people standing




Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл