Давсны хэрэглээ хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч тархинд цус харвах эрсдэлтэй
2019 оны 1 сарын 17
Гурван цагаан хорын нэг бол давс гэдэг. Иймд давсыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, эмч мэргэжилтэн сануулж, анхааруулсаар байна. Тодруулбал, давсны хэрэглээ өндөртэйгөөс үүдэн хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин буюу цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг хэллээ.


 

КОМПАНИУД БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ДАВСНЫ АГУУЛАМЖИЙГ БУУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
 

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч манай улсын нэг хүний өдрийн давсны хэрэглээ 2.5 дахин их буюу 11.5-15.5 грамм байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн аймаг бүрийн онцлогоос үүдэн давсны хэрэглээ өөр байдаг аж. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд нэг хоногт 15, Дорнод, Сүхбаатар аймгийнхан 7.7 грамм давс хэрэглэдэг байна. Иймд Засгийн газраас 2025 он гэхэд монгол хүний давсны хэрэглээг 30 хувиар бууруулах тогтоолыг 2015 онд баталсан. Үүний тулд нэн тэргүүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс санал, санаачилга гаргаж эхэлжээ. Тухайлбал, 2011 оноос хойш “Талх чихэр” компани арав, 2014 оноос "Мах маркет” компани гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 40-60 хувиар бууруулсан байна. Иймд энэ мэт сайн туршлагыг бусад аж ахуйн нэгж хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагаас уриалж эхэлжээ. Учир нь, судалгаагаар хүн хоногт хэрэглэх давсныхаа хэмжээний 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 12 хувийг сүү, мах, жимс үлдсэн 11 хувийг хоол, цайндаа хийж хэрэглэх замаар авдаг байна.
 

“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” АРГА ХЭМЖЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ


ХХААХҮ-ийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны тушаалаар "Давс багатайбүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээний эхний үе шатыг өнгөрсөн онд өрнүүлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "Атар-Өргөө", "Мах маркет”, “ДЦС-4” ХК-ийн “Эрчим” зоогийн газар, Сонгинохайрхан дүүргийн 112, 101, 226 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 57, 94 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, "Номадс” болон “Бродвэй” сүлжээ ресторан гэсэн 11 аж

ахуйн нэгжийг хамруулсан байна. Тэдгээрээс хоол, хүнснийхээ давсны хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан байгууллагыг шагнаж урамшуулжээ, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний хоёр дахь үе шатыг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах чиглэлд холбогдох газрууд ажиллахаар төлөвлөөд байна.
 

ДАВС ИХЭССЭН ҮЕД ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ


Хүн натрийн хэрэгцээгээ хангахын тулд өдөрт багахан хэмжээний давс хэрэглэх ёстой байдаг. Учир нь, натри бие дэх хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлэх, эд эсүүдийг шим тэжээлээр хангах гэх мэт ач холбогдолтой элемент юм байна. Хүний нэг өдрийн давсны хэрэглээ таван грамм буюу цайны нэг халбага байхад хангалттайг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл, биед давс ихэсч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хэрэв давсны хэрэглээ зохист хэмжээнээо хэтэрвэл хеликобактери үүсэх орчин бүрдэж, бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг. Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам судалгаанд хамруулсан таван хүн тутмын нэг нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн, найман хүн тутмын нэг нь давстай хоол идэх хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэйг мэдэхгүй, хоёр хүн тутмын нэг нь давстай цай, хоол тогтмол хэрэглэдэг дадалтай байхад гурван хүн тутмын нэг нь давсны илүүдэл хэрэглээгээ бууруулах талаар ямар нэг алхам хийдэггүй гэж хариулжээ.

Хүний биед давс ихэссэнээр ямар өөрчлөлт гарах талаар мэдээлэл хүргэе. Хүний биед давс ихэссэн үед сэтгэл санаа тогтворгүй болж, уурлаж бухимдаж, цангадаг байна. Хэрэв, асуудал гараагүй байхад нэг л тавгуй санагдаж, уур тань хүрээд байвал, цусан дахь давсны хэмжээгээ шалгаж үзэхийг эмч зөвлөлөө. Мөн давс ихэдвэл бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, натри болон калийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг аж. Харин бие шингэнээ хуримтлуулж эхэлснээс болж, хөл, нүүр хэсгээр хавагнадаг байна. Үүнээс гадна идэж байгаа хоол бүр давс багатай санагдаж байвал илүүдсэний шинж тэмдэг учраас давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Давс цусыг өтгөрүүлж, зүрх түргэн цохилоход нөлөөлдөг байна.

Эх сурвалж: http://dorgio.mn/p/99887
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл