Мэргэжлийн сумо бөхийн Хацү башё Токио хотноо амжилттай эхэлсэн билээ. Хацү башётай зэрэгцээд нэгэн сайхан мэдээ сонсогдож байгаа нь Монгол сумочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлж байгаа ажээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг ажлын ерөнхий төсөв нь 4 сая гаруй доллар болж байгаа юм байна. Харин Монголын талаас газар олгох асуудал л байгаа аж. Мэргэжлийн сумо бөхчүүд Япондоо маш их нэр хүндтэй байдаг бөгөөд монгол сумочдын эхлүүлж буй уг ажлыг японы олон биенесмэнүүд дэмжихээ илэрхийлсэн байна.


Эх сурвалж: http://www.zaluu.com/read/2g62eg62a?fbclid=IwAR32Oqos-T_kW2IOthyIlcZycC936KrHiPf7Je34eSaIyyLxDvIoJtpZUnE