Монголоос анх удаа Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг төрлөө
2019 оны 1 сарын 14
 Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам 23 дахь жилдээ Малайз улсад  зохион байгуулагдлаа. Тус наадмыг 1996 оноос хойш  Азийн тэргүүлэх телевизүүд  жил бүр зохион байгуулж буй.



   Энэ жил анх удаа Монгол Улсаас "Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг  дөрвөн номинацид нэр дэвшсэн.  Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт "The Voice of Mongolia", шилдэг реалити шоуг нутагшуулсан контент төрөлд "Shark Tank", Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүд өрсөлдсөн байна. Тэгвэл "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг "Шилдэг нутагшуулсан контент", "Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг" номинацад шалгарчээ.

   23 дахь удаагийн Азийн телевизийн наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавьдаг байна.

Эх сурвалж: http://www.urlag.mn/post/33134.htm
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл