Биеийг сэргээж, ядаргааг тайлах йогийн дасгалууд
2019 оны 1 сарын 12
Өвлийн улирал ирсэнтэй холбоотой бие болоод мэдрэлийн ядаргаа таныг ядраагаад байна уу? Амарч, алжаалаа тайлмаар байвч зав, цаг гарч өгөхгүй хэцүү байгаа бол та доорх хялбар дасгалуудыг дагаад хийгээд үзээрэй. Сэтгэл санааг тайвшруулан өргөхөөс гадна, ядаргаа, гутрал зэргээс таныг ангид байлгаж чадна шүү. Цаг гаргаад, гэртээ байх үедээ л хийж болно. 




Хүүхдийн байрлал. Харахад яг л жаахан хүүхэд унтаж байгаа мэт харагддаг. Хөлөө нийлүүлээд өсгийн дээр тулан хэвтэнэ. Доорх зурганд байгаа шиг чээж амарч байгаа мэт мэдрэмж төртөл бариарай. Энэхүү байрлал нь уур бухимдлыг үүсгэгч системийн үйл ажиллагааг бууруулдаг байна. 



Бөхийн зогсох. Гэхдээ мэдээж зүгээр бөхийж зогсохгүй. Хөлөө нугалалгүйгээр толгойгоо өвдгөндөө хүргэн зогсоно. Аль болох удаан хугацаанд бариарай. 



Муур байрлал. Яг л муур унтаж босч ирээд биеийн чилээгээ гаргаж буй мэт дасгал юм. Энэ нь таны нурууг амрааж өгнө. Эхэлж хийхэд сээр нуруу бага зэрэг өвдөлт мэдэрнэ. 



Толгойноос өвдөг хүртэл. Энэхүү дасгал нь таны биеийг бүхэлд нь амраана. Толгой өвдөлтийг намдаана, депресст өртхөөс хамгаална. 



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл