Түүхэн дэх хамгийн өндөр орлоготой, поп дива Celine Dion
2019 оны 1 сарын 11
Céline Marie Claudette Dion Канадын Квебек хотод 1968 оны 3-р сарын 30-нд төржээ. Канадын алдарт дуучин бүсгүй одоо 51 настай. 1980-аад оны үед Дион арван хэдхэн настай байхдаа өсвөр үеийнхний шилдэг төлөөлөл байсан юм. 18 насандаа Dion Франц хэл дээр 9 цомог бичиж, олон тооны Felix, Juno шагналуудыг (Канадын Грэммийн шагнал) шагналуудыг хүртэж байжээ. 




Түүгээр ч зогсохгүй Дион хамгийн анх 1982 онд зохиогдож байсан “Yamaha World Popular Song Festival” болон 1988 “Eurovision Song Contest” хоёуланд нь түрүүлж түүний амжилтын гараа эхэлсэн юм. Тэрээр удалгүй Англи хэл сурч, АНУ-н “Epic Records” –тай гэрээ байгуулж, 1990 онд “Unison” гэх анхны цомгоо Англи хэл дээр гаргасан юм. Unison дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогджээ. 



1990-ээд оны үеэр тэрээр Falling You You (1996), "Let"s Talk About Love" (1997) гэх мэт шилдэг борлуулалтай англи цомог гаргасныхаа дараа дэлхий дахинд алдар нэр нь цуурайтаж эхэллээ. Мөн "The Love of Love", "Think Twice", "You Loved Me", "All of My Back Now", "My Heart Will Go On" гэх дуунууд нь дуу, хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан юм.



Тэрээр мөн Англи хэл дээрх цомог гаргахынхаа хажуугаар Франц хэл дээр дуунуудаа гаргасаар байсан юм. Франц хэлээр гарсан S"il suffisait d"aimer (1998), Sans attendre (2012), Encore unireir (2016) гэх цомгууд нь бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай Франц хэлээр гарсан цомог болсон юм. Мөн түүний дахин нэг амжилт бол бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тоглолтуудыг тэр хийж байсан юм. Түүний ихэнх дуунууд франц, англи хэлээр бичигдсэн байдаг ч тэрээр испани, итали, герман, латин, япон, хятад хэлээр мөн дуулдаг.



Түүний гаргасан уран бүтээлүүдийг дуу, хөгжмийн салбарт хамгийн нөлөө бүхий дуу хоолой болсон гэж үздэг. Дион 5 Грэммигийн шагнал хүртсэн байдаг. Дион хамгийн шилдэг борлуулалттай Канадын уран бүтээлч бөгөөд дэлхий даяар 200 гаруй сая хувь борлогддог бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн нэг хэвээр байна.



Түүний хувийн амьрал олныг шуугиулж байсан нь тэрээр Невада мужийн Хендерсонд амьдардаг байхдаа анх 1980 онд нөхөр, Канадын хөгжмийн найруулагч, продюсер René Angélil-тэй уулзаж байжээ. Тухайн үед нөхөр нь 38 настай Дион 12 настай байсан юм. Дион, Анилил нар 1987 онд болзож эхэлжээ. Түүнээс хойш 1994 оны 12-р сарын 17-нд Монтреал хот дахь Берре-Дами Базиликад гэх Христийн сүмд гэрлэж, хосууд гурван хүүхэдтэй болсон байна.



Бидний сайн мэдэх Титаник киноны дуу болох "My Heart Will Go On" нь “Billboard Hot 100”-н 1-р байрыг эзэлсэн бөгөөд энэхүү хит цомог нь Дэлхий даяар 50 сая гаруй хувь борлогджээ.


Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл