Нүдний хэлбэртэй тохируулан контур зурж сурцгаая
2019 оны 1 сарын 1
Нүд нь бусдыг өөртөө татах гайхалтай увидастай. Нүдийг хүний толь гэж мөн ярьдаг. Та нүдээ хайр татам, хурц, гэрэлтсэн, сээтэгнэсэн гээд олон дүрд хувираж болно. Нүдний будалт үүнд ихээхэн нөлөөлдөг. Та контураа хэрхэн өөрийн нүдний онцлонгт тохируулан, зөв будаж сурах аргыг сураад аваарай


How to Apply Eyeliner Perfectly Based On Your Eye Shape


Almond самар шиг хэлбэртэй нүд



Хэрэв та ийм нүдний хэлбэртэй бол нүдний дээд хүрээ болон нүдний төгсгөл хэсгийн доод хүрээг тойруулан буд. Нүдний эргэн тойрноос үзүүр гарган хэтрүүлэх хэрэггүй. Энэ нь таны нүдийг илүү өргөн, тод харагдуулах болно. 

Энгийн өргөн нүд



Энэ төрлийн нүдтэй бол өргөн урт контур зурах хэрэгтэй. Нүдний дээд хүрээг хамраад нүдний төгсгөлийн цэгээс илүү үзүүр гарган будаарай. Энэхүү будалт нь нүдийг илүү сэргэлэн харагдуулах болно:

Өргөн царайлаг нүд



Нүдний хоорондох зай нь нэг нүдний өргөнөөс илүү байвал хол зайтай нүдтэй хүн юм. Энэ тохиолдолд нүдний урд үзүүрийг будах шаардлагатай. Нүдний дээд хүрээг бүхэлд нь доод хүрээг тал, мөн нүдний урд үзүүрийг тойруулан будаарай. 

Том нүд



Том (дугуй) нүд нь тун илэрхий, нүдний дээд хүрээг бүхэлд нь мөн төгсгөл хэсэгт үзүүр гаргаж өгнө. 

Өргөгдсөн нүд



Дээш өргөгдсөн нүдийг хэтэрхий тачаангуй гэж үздэг ч та нүдээ илүү гэрэлтсэн харагдуулахын тулд нүдний зөвхөн дээд хүрээг мөн төгсгөл хэсэгт үзүүр гарган будаарай. 

Ойр нүд


Нүдний хоорондох зай нь нэг нүдний өргөнөөс бага байвал ойрхон нүдтэй гэж үзнэ.  Энэ тохиолдолд таны нүдийг илүү хол урт харагдуулах шаардлагатай. Зөвхөн нүдний дээд хүрээг сумын чиглэлийн дагуу будах хэрэгтэй. 
Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл