Үсэнд гайхалтай тэжээл өгч, эрүүлжүүлэх 8 арга
2018 оны 12 сарын 29
Үсэнд зөвхөн шампунь хангалттай гэж та бодож байна уу? Үсэнд тэжээл өгөх олон төрлийн маск бэлтгэх аргыг та сонсож байсан биз дээ. Тэд бүгд үлгэр мэт санагддаг байж болох юм. Гэхдээ эртний эмэгтэйчүүд үсээ арчилдаг гайхалтай нууц байжээ. Тэрхүү нууцаас хуваалцъя. 

8. Өндөгний маск



Орц:
1 өндөг
Майонезаас 6 халбага
Зөгийн бал 1 халбага

Хольцыг холиод 15-20 минутын турш үсэндээ түрхээд дараа нь  халуун усаар зайлна.

Үр дүн: Энэхүү маск нь гэмтлийг  багасгаж, үс уналтыг багасгана.  Энэ нь мөн маш сайн чийгшил өгнө. 

7. турмэрик  болон наргил модны тостой маск



Орц:

200 мл-ийн нунтаг
3-4 дусал газрын тос

Үсээ хувааж, бүх хэсгүүдэдэд сайтар түрхэнэ. Үсэндээ сайтар массаж хий.  Маскыг ойролцоогоор 20 минут байлган, дараа нь шампуньтайгаа сайтар угаана.

Үр дүн: Энэхүү эмчилгээ нь зөөлөн, торгомсог үстэй болоход тустай. Хэрэв долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл үс уналт арилах болно. 

6. Сонгины маск



Орц:

1 сонгино
Кокосын тос 2 халбага
Aloe Vera-ийн навчны шүүс

Сонгины ус, зуун настын гель, Кокосын тосоо холин маскаа бэлтгэнэ. Нэг цагийн турш үсэндээ байлгаад халуун усаар зайлж угаана.

Энэ жор нь үс унахаас сэргийлнэ. Сонгины шүүс нь мөн эсрэг бие болон үрэвслийн эсрэг шинж чанаруудыг агуулдаг бөгөөд энэ нь хуйхны асуудлыг шийдэх болно.

5. Шар тостой маск



Орц:

Шар тос 2 халбага
Чидун жимсний тос 1 халбага

Найралгыг 20 минутын турш үсэндээ тавиад  зөөлөн шампунь, бүлээн усаар угаана.

Үр дүн: Ghee хуурай болон гэмтэлтэй үсэнд хамгийн сайн нөлөөтэй

4. Гадилын маск


Орц:

1-2 банана
Зөгийн бал 1-2 халбага

Зөгийн балаа нухсан гадилтай холин сайтар хутгана. Угаасан, бага зэрэг чийгтэй үсэнд түрхэнэ. 20-30 мин дараа угаана. 

Үр дүн: Энэ маск нь маш сайн бэхжүүлж, нягтруулах шинж чанартай учраас нарийн ширхэгтэй, эсвэл нимгэн үсэнд сайн нөлөөтэй. 

3. Авокадо маск



Орц:

1 алим
Чидун жимсний тос 2 халбага

Холимогийг үс, хуйханд сайтар түрхэнэ. 30 мин дараа  шампуниар угаах.

Үр дүн: Чидун жимсний тос нь маш чийглэг шинж чанартай байдаг тул таны үс нь гялалзсан, эрүүл харагдах болно.


2. Маалингын үрийн маск



Орц :

1 аяга ус
Маалинга үрийг 2 халбага

Буцалсан усанд маалингын үрийг нэмнэ. Үсэндээ түрхээд нэг цагийн дараа угаана. 

Үр дүн: Омега-3 тосны хүчлүүд нь маалингын үрийг өндөр байлгаж, үсэнд тэжээл өгдөг. Энэ маск нь мөн хаг, экзем болон бусад арьсны өвчинд тустай.

1. Кокосын тостой маск



Орц:

Кокосын тос 2 халбага
Aloe Vera гель нь 1 халбага
Лаванда цэцгийн тос 3-4 дуслаар

Бүгдийг нэг аяганд холино. Бүх үсэндээ түрхээд алчуураар ороон  нэг цагийн турш орхино. Халуун усаар зайлж угаана.

Үр дүн: Энэ маск нь тэжээл сайн өгдөг үр дүнтэй арга. Энэ нь мөн үс унахаас сэргийлж, хуйхыг цэвэрлэдэг. 
Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл