Зүрхний өвчнийг урьдаас илтгэх шинж тэмдгүүд
2018 оны 12 сарын 28
Зүрх судасны өвчин Дэлхийн хүн амыг ихэнх хувийг эзэлдэг. АНУ-д  жилд дунджаар 610,000 хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байна. Энэхүү өвчин нь амьдралын буруу хэв маягаас үүсэлтэй гэж үздэг.  Хүний бие махбодид өвчний эрт үеийн шинж тэмдгүүд илэрч байдгийг ихэнх хүмүүс тоохгүй, анзаараагүй өнгөрснөөс ихэнх өвчин ужгирч хүндэрдэг. Хэрэв таньд дараах шинж тэмдгүүд илэрвэл та зүрх, судасны өвчний эхэн үе гэж үзэж болох юм


1. Гар хүндэрч өвдөх



Ихэнх хүмүүс зүүн гар хүндэрч, даагдахгүй өвлдөө гэж ярьдаг. Энэ нь зүрхний өвчний эхэн үеийн шинж тэмдэг юм. 

2. Зогсолтгүй ханиах



Ханиалга олон өвчний эх үүсвэр байдаг үүний нэг нь зүрх судасны өвчин. Ялангуяа цустай ханиалгаж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Цус гарсан ханиалга нь зүрхний дутагдлын шинж тэмдэг юм. 

 
3. Хавагнах



Цусны эргэлтийн үйл ажиллагаа муудах үед ялангуяа хөлийн тавхай маш ихээр хавантдаг юм. Тиймээс эмчил хандаарай

4. Хоолны дуршил багасах



Зүрх өвддөг хүн хоолны дуршил багасаж, бага хэмжээгээр идсэн ч дотор муухайрдаг. Үүний шалтгаан нь гэдэс, элэгний эргэн тойрон дахь шингэний хуримтлал багассантай холбоотой. Хэрвээ дээрх шинж тэмдэг удаан хугацааны турш арилахгүй байвал эмчид хандах нь зүйтэй 

5. Стрэсс


Зарим судалгаанаас үзэхэд сэтгэл санаа нь тогтворгүй хүмүүс зүрхний өвчинд нэрвэгддэг. 

6. Ухаан алдах



Унтах, ухаан алдах нь зүрхний өвчний хамгийн тод илрэл юм. Эдгээр нөхцлүүдийн нийтлэг шалтгаан нь артерийн бөглөрөл буюу хавхлагын нарийсалт юм. 

7. Царай зүс цонхийх



Нүүр болон биеийн өнгөний өөрчлөлт нь ихэвчлэн цусны урсгал буурч, цусны улаан эсийн тоог бууруулж, цус багадсантай холбоотой.  Хэрэв арьсны өнгө өөрчлөгдсөнийг анзаарсан бол эмчид хандаарай 

8. Тууралт, толбо



Америкийн зүрх судасны коллежийн судлаачид нэгэн судалгааг хийжээ. Үүнд 

Арьсны тууралттай хүмүүсийн 48 хувь нь зүрхний өвчинтэй байж, 29% хувь нь холестирин ихтэй байжээ. Харин хайрст үлд өвчтэй хүмүүсийн хувьд зүрх судасны өвчин тусах магадлал нь 59 хувиар  илүү байсан гэнэ. 


Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл