Хар шоколадны тураах жор
2018 оны 12 сарын 25
Шоколадны  дэглэм нь сонсоход сайхан сонсогдож байгаа боловч маш чанга, тэвчээр шаардсан дэглэм юм.  5-7 хоног барьж болно. Энэ хугацаанд 6 кг хүртэл турах боломжтой. Спортоор нэмж хичээллэж чадвал 8 кг-ыг ч хаяж чадна. Гэхдээ, 7 хоног тэсэхэд бэрх, бас эрүүл мэндэд халгаатай байх талтай. Тийм болохоор энэ дэглэмийг 1-2 хоног, яаралтай 2-3 кг турах шаардлагатай үедээ хэрэглэхэд зүгээр юм



Хэрэглэх заавар

Нэр нь сайхан боловч, энэ дэглэм нэлээд хатуу. Өдөртөө та 100 грамм шоколад л идэж болно. Чихэргүй кофе хүссэнээрээ ууж болно. Гэхдээ “хоолноос” хойш 3 цагийн дараа л ууна гэдгийг анхаараарай. Аль болох цэвэр, “хар” шоколад олж аваарай. Өлсгөлөнг тэсэхийн тулд өглөө сэрснээсээ хойш 2-3 цагийн дараа шоколаднаасаа 40 граммыг иднэ. Үлдсэн 60 граммыг нь хоёр хуваагаад, 4 цагийн зайтай иднэ.


Чихэрлэг амттанд “нугасгүй”, чихэр шоколадгүй ганц хоног ч тэсч чаддаггүй хүмүүст энэ дэглэм л тохирдог.
Шоколад идэхэд хүний биед аз жаргалын гормон гэгддэг серотонин их хэмжээгээр ялгардаг. Үүний үр дүнд хүн баяр баясгалантай, сэргэлэн цовоо, аз жаргалтай байдаг. Энэ дэглэмийн үед та баяр баясгалантай явах болно.


Биеийн өөхийг бууруулдаг: Чоколад нь flavanols, какао агуулдаг. Флаванол нь какао дахь байгалийн гаралтай ургамлын гаралтай шим тэжээлт бодис юм. Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхий дээрх өөр ямар ч хүнс нь какаогийн өвөрмөц флаванолтой таарч чаддаггүй. Флаванол нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, биеийн жинг бууруулахад тусалдаг.
Хар шоколад нь эрүүл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэй хослуулснаар таны жингээ алдах зорилгод хүрэхэд тань тусална. 

Анхааруулахад элэг, ходоод, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах замын эрхтэн эрүүл биш бол энэ дэглэмийг барьж болдоггүй.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл