Нурууны бөгтөр засах энгийн дасгал
2018 оны 12 сарын 24
Нурууны яс хүний байнгын буруу зуршлаас болж төхтийсөн хэлбэрт орж тогтдог. Хүний нурууны тэгш хэмтэй ясыг 180 градуусаар урагш сунгаж байна гэсэн үг юм. Тиймээс та уг буруу зуршлаа засахын тулд дараах дасгалуудыг хийж хэвшээрэй

1. Пирамид хэлбэр


Энэ дасгал нь нурууг сунгахад их тохиромжтой. Биеэ пирамид хэлбэртэй болгон өвдгөө нугалахгүйгээр амсгалаа аажуухан аваад гаргаарай. Дасгалыг 10-20 секунд барих.

2. Хүүхэд хэлбэрийн байрлал


Энэ дасгал нь таны нурууг амрааж шар усыг гадагшлуулах үр дүнтэй юм. Аль болох гараа хол сунгаж биеэ өсгийнөөс бага хөндийрүүлээрэй. Дасгалыг 10-20 сек турш барих.

3. Тэнцвэр хадгалах байрлал 


Энэ дасгал нь их биеийн тэнцвэрийг хадгалах юм. Эхний байрлалд дөрвөн хөллөөд баруун гараа зүүн хөлөө зэрэг дээш өргөнө. Дараа нь нөгөө хар хөлөө сольж хийгээрэй. Дасгалыг 10-20 секунд барих.

4.Сунгалтын дасгал


Энэ дасгал нь нурууг сунгахад оршино. Эхлэхдээ босоо байрлалаас амсгал аваад гаргахдаа цээжин биеэ чадах чинээгээрэй доош сунгана. Таны нурууны үенүүд сунах болно. Дасгалыг 10-20 секунд барих. 

4. Хэтээ байрлалаас биеийг эргүүлэх


Энэ дасгал нь нурууг сунгахад оршино. Эхний байрлалд та нуруун дээрээ хэвтэж, нэг гараа сунган өвдгөө сунгасан гарын эсрэг зүгт чиглүүлнэ. дараа нь гараа солин дасгалаа үргэлжлүүлээрэй. Дасгалыг 10-20 секунд барих.

5.  Мууран хэлбэрийн байрлал


Дөрвөн хөллөөд амьсгал аваад гаргахдаа нуруугаа дээш бөхтийлгөн өргөж хүзүүний ясыг суллан тогойгоо доошлуулна. Дараа нь амьсал аваад гаргахдаа нуруугаа доош хотойлгон толгойгоо дээш өргөж тааз өөд харна. Энэ нь нурууны хамгийн үр бүтээлтэй дасгал юм. Дасгалыг 10-20 секунд барих.

7. Мод хэлбэрийн байрлал. 


Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсож нэг гараа ташаандаа авч нөгөө гараа тогой дээгүүр давуулан түлхэж өгнө. 2 гараа ээлжлэн дасгалыг 10-20 сек турш хийгээрэй.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл