Хүүхдийн 2-4 насанд тохиолддог сэтгэл зүйн асуудлууд
2018 оны 12 сарын 22
Хүүхэд бүрт тохиолддог онцгой үе гэж байдаг. Түүний 2 насны синдром гэж нэрлэдэг. Хүүхдийн энэхүү хэцүү үеийг даван туулахад эцэг эхчүүд хамгийн их нөлөөтэй. Хүүхэддээ хамгийн их хэрэгтэй хүн нь эцэг эхчүүд мэдлэгтэй байх учиртай.  Тэр ч байтугай хамгийн ухаалаг ээж ч энэхүү үед шантардаг байна. Тиймээс доорх аргууд сэтгэл судлаачдын зөвлөсөн аргууд юм

1. Бүх хариулт "үгүй"



Ихэнхдээ дуулгавартай байсан хүүхэд ихэвчлэн бүх зүйлд дургүй болж эхэлдэг. Хамгийн дуртай зүйл нь байсан ч гэсэн татгалзсан байдаг. Ихэнхдээ  2.5-3 настай хүүхдүүдэд тохиолддог. Хүүхэд  эцэг эхийнхээ нэг хэсэг биш бөгөөд тусдаа бие даасан байхыг хүсдэг. 

Юу хийх вэ:

Тэвчээртэй байж, хүүхдээ хүссэнээр нь байлгах.  Хүүхэд өөрөө хувцасаа сонгож өмсөх, өөрөө сонголтуудыг хийдэг байх хэрэгтэй. Энэ нь хүүхэд өөртөө итгэх итгэлийг олж авна.

2. Асуултыг байнга асууна.



Хүүхэд нэг зүйлийг олон талаас нь маш ихээр асуух.  Ихэнх тохиолдолд ээж нар үүнээр төвөгшөөдөг.  Хамгийн тэвчээртэй эцэг эхчүүд ч энэ үед тэсвэр алддаг. Дахин давтах нь үг хэрхэн хэрэглэгдэж байгааг санах хамгийн сайн арга бөгөөд цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж буй утгыг ойлгох явдал юм. Үүнээс гадна, хүүхэд хэрхэн зөв дуудахыг сургадаг.

Юу хийх вэ:

Үг болон үг хэллэгийг давтах нь хэл яриа амжилттай хөгжихөд нэг алхам гэдгийг санаарай. Хүүхдийн  сониуч байдлыг хөгжүүлж, илүү их харилцахыг хичээгээрэй. 

3. Шөнө сэрэх



Унтах хэв маяг хэдийн тогтсон мэт боловч хүүхэд гэнэт өглөө 3 цагт тоглох зуршлыг эхэлдэг, заримдаа бүр дуугарахаа больдог. Энэ нь илүү их тохиолддог бөгөөд үүнтэй тэмцэх нь хамгийн хэцүү байдаг. Нойргүйдэл нь өдөрт хүлээн авсан сэтгэл хөдлөл, мэдээллээс болдог зүйл. Хүүхэд унтахын тулд тоглоом, зурагт зэрэг дуртай зүйлсээсэй татгалзаж чадахад суралцах хэрэгтэй.

Юу хийх вэ:

Өдрийн тэн хагаст идэвхтэй тоглох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох нь хамгийн сайн арга юм. 

4. Хүссэнээр нь тоглуулах



Сэтгэл судлаач Жон Готтманы хэлснээр тоглоом нь хүүхэд ертөнцийн талаархи мэдлэгийг олж авах хамгийн сайн арга юм. Сайн тоглодог хүүхэд нойронд сэргэг, эрч хүчээр дүүрэн байдаг. 

5. Чангаар хашгиран уйлах




Та хүүхдийнхээ үйлдлийг хориглох төдийд хүүхэд маш ихээр орилон уйлж байна уу. Энэ үед хүүхдэд сонирхолыг нь татах сэтгэхүй хөгжүүлэх тоглоом хэрэг болно. Түүний сонирхолыг байнга өөрчилж байх хэрэгтэй. 

Юу хийх вэ:

Хүүхдэд яагаад хориглох болсноо тайлбарла, ярилц, ойлголц. 

6. Тоглоомоо шидэж, уурлах




Нэгдүгээрт, хүүхдийн тархины холбогдох хэсгүүд хараахан боловсроогүй байгаа учраас л хянах боломжгүй байдаг. Хоёрдугаарт, аливаа зүйлсийг хаях нь  сонирхолтой ур чадварыг бий болгох явдал юм. Хөдөлгөөний нарийн ур чадвар, гар, нүд хоёрын хоорондын зохицуулалт үүнд хамрагдана. Гуравдугаарт, ямар нэгэн зүйл шидэж, үйрмэг шалтгаан-үр дагаврын холбоог (хэрэв зүйл хаясан бол доош унах болно) гэдгийг ойлгох болно. 

Иймд томчууд хүүхдийн үйлдэл бүрийг хориглосноор тэднийг сэтгэл санааны гүн хямралд оруулж ирээдүйд өөртөө итгэлгүй, уур уцаартай нэгэн болоход нөлөөлдөг.
Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл