“Алунгоо-2018” наадмын Спортын салбарын оны шилдгээр Г.Угалзцэцэг тодорлоо
2018 оны 12 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгуулж, Спортын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Г.Угалзцэцэг шалгарлаа.


Тэрбээр Бодибилдинг, фитнесийн чиглэлээр зургаан жил хичээллэсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Тайланд улсад зохиогдсон ДАШТ-д  амжилттай оролцож  дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон билээ.







“Алунгоо-2018” цомын эздээр нийт 13 салбарын манлайлагч эмэгтэйчүүд тодорсон юм. Тухайлбал,

Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй – “Кашмер Холдинг”-ийн ерөнхий дизайнер А.Энхмаа
Бизнес эрхлэгч оны эмэгтэй – Д.Долгормаа. Зөгийн аж ахуй эрхэлдэг тэрбээр салбартаа 30 гаруй жил хүчин зүтгэсэн.
Боловсролын салбарын оны эмэгтэй – Ц.Тунгалаг
Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй – Д.Мөнхөө.
Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй – Б.Нарантуяа
Оны малчин эмэгтэй – Д.Хорлоо
Оны тариаланч эмэгтэй – Т.Баярхүү
Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй – З. Цэнгэлсайхан
Спортын салбарын оны эмэгтэй – Г.Угалзцэцэг
Уул уурхайн салбарын оны эмэгтэй – А.Болормаа
Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй – Э.Энэрэл
Шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэй – И.Санчир
Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй – О.Сэргэлэн


Монголын эмэгтэйчүүдийн холбооноос анх удаа “Алунгоо-2018” шагналаар салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгарууллаа. Цаашид “Алунгоо” цомын эзнийг жил бүр уламжлал болгон салбар салбартаа манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах юм байна.







Эх сурвалж: http://www.ugluu.mn/363056.html
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл