Тослог үсийг арчилах аргууд
2018 оны 12 сарын 18
Тослог үстэй бүсгүйчүүдэд тулгардаг асуудал бол үс нь маш хурдан тослогтож, дахин дахин угаах хэрэг гардаг. Тослог үсэнд тусгайлан зориулсан шампунь хэрэглэж болно. Гэхдээ тослог үсний тослогийг багасгах өөр аргууд байдаг. Бид таньд тослог үсийг арчилах зөвлөгөөнүүдийг цуглуулан танилцуулж байна


Хэрэв та тослог үстэй бол дараах хүнснээс татгалзаарай: 

1. Элсэн чихэр


Гормонууд нь бидний биеийн үйл явдлыг хянахад тусалдаг бие махбодын зохицуулагч юм. Тиймээс тэдгээрийг тэнцвэртэй байлгах нь чухал юм. Сахар  нь гормоны тэнцвэргүй байдал үүсгэх нөлөөтэй.  Тиймээс энэ нь  биеийн үрэвсэлт үйлчлэлд нөлөөлж, цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлж, үсэнд илүү их тос боловсруулах боломжтой болгодог.


2. Сайжруулсан гурилтай бүтээгдэхүүн 


Сайн төрлийн хар гурилтай талх, эсвэл энгийн талх гэж байна. Цэвэршүүлсэн нүүрс устөрөгчийн хүнсний сайн төрөл нь талх юм. Тиймээс бүхэл үрийн, 2-р гурил хэрэглэж бай. 

3. Шарсан хоол



Хуурсан хоол хүнс, ялангуяа маш их шарсан, түргэн хоол хүнс,  тосны булчирхайг их хэмжээгээр ялгаруулдаг.  Эдгээр хоолыг хэрэглэхээс зайлсхийх нь үсийг мөн эрүүл байлгах болно. 

4. Сүү бүтээгдэхүүн


Сүү, цөцгийн тос, бяслаг зэрэг сүү цагаан идээ бидний биед тос, өөх тосыг шингээж өгдөг учраас бидний үс тослогтож, нүүрний батга үүсгэдэг.  

5. Давс



Илүүдэл давсны хэрэглээ нь хавдар, хараа муудах, үсэнд хаг үүсэх, бие махбодийн шингэн алдалтанд хүргэдэг. Биед ус дутагдах үед бие нь илүү их тос ялгаруулдаг.  Иймээс давс ихээр агуулсан хоол, хүнс, чипс, шарсан, давсалсан самар хэрэглэхэд анхаарах нь чухал юм.

Идэхэд тохиромжтой бүтээгдэхүүн:



В ба Е витамины баялаг хоол хүнс



Б ба Е витаминууд нь бидний бие, үсэнд хамгийн чухал нөлөөтэй витаминууд юм. Эдгээр хүнс зөвхөн хүчтэй, үзэсгэлэнтэй үсийг ургуулахад туслах төдийгүй нэмэлт тосыг зохицуулж өгдөг. 

Цайраар баялаг хоол хүнс



Хэрэв та цайраар баялаг бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ нь таны биеийн тосыг зохицуулах болно.  

Сайн өөх тос



Тослог үсийг арилгахын тулд өөх том огт хэрэглэхгүй байна гэсэн үг биш. Тиймээс маргарин, цөцгийн тос, малын өөх тос зэрэг нь бүгд транс өөх юм. Тэдгээрийг самар, ургамлын тос, зарим төрлийн загас гэх мэт "сайн" өөр тосоор орлуулан хэрэглээрэй.
Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл