Дэлхийн хамгийн хөөрхөн худалдагч бүсгүйг хятадад олжээ
2018 оны 12 сарын 17

Орчин үеийн цахим ертөнц олон төрлийн алдартан шалгаруулахдаа гарамгай. Тэдний хурц хараанаас хэн ч, юу ч мултрахгүй. Энэ долоо хоногт гэхэд л "Дэлхийн хамгийн хөөрхөн худалдагч" тодруулж орхилоо. Гэхдээ бодит байдал арай өөр байсан талаар ярьж өгье.  

Пользователи нашли «самую красивую продавщицу рыбы» (фото и видео прилагаем). Но с ней все оказалось не так просто

26 настай хятад бүсгүй Лю Пэнпэн загасны зах дээр мөрөөрөө загас зараад зогсож байтал ээждээ загас авахаар ирсэн нэгэн залуу түүний зургийг авснаар одоо Лю дэлхий дахинд алдаршаад байна. Тэр залуу фэйсбүүк хуудсандаа Люгийн зургийг оруулаад "Ээж ээ, үүнээс хойш, түүнээс цааш би энд л загас авч байх болно" гэж бичсэнээр энэхүү үйл явдал эхэлсэн түүхтэй. Залуугийн фэйсбүүк энэ зах хаана байдгийг зааж өгөөч гэсэн эрчүүдийн сэтгэгдэлд дарагдаж, нэг мэдэхэд бүсгүйг "Дэлхийн хамгийн хөөрхөн загасны худалдагч" цолоор өргөмжилсөн байлаа. 

Пользователи нашли «самую красивую продавщицу рыбы» (фото и видео прилагаем). Но с ней все оказалось не так просто

Лю Пэнпэний хуудсыг ч тэд дор нь олсон. Лю хариу бичихдээ магтсан хүн бүрт эелдгээр талархал илэрхийлээд "Маргааш ч гэсэн зах дээр ажиллана" гэж бичсэн байна. Маргааш нь тэр зах дээр юу болсныг уншигч та төсөөлж байгаа байх.   Телевизийн камер ч бас харагдсан гэнэ билээ. 
Ингээд сэтгүүлчид Люг худалдагч биш харин модель, YouTube блогчин гэдгийг ухан гаргаж ирсэн юм. Лю 13 наснаасаа зах дээр үе үе зогсдог, гэхдээ ээждээ туслаж л гардаг гэнэ. "Үнэнийг хэлэхэд миний зургийг аваад байгаа хүмүүс загас худалдаж авбал надад илүү дээр байна" гэж Лю сэтгүүлчдэд хэлсэн. Мөн өөрийгөө рекламдах гэж зах дээр гарч ирсэн гэдэг мэдээллийг үгүйсгээд "Энэ мухлаг бол манай гэрбүл 4 дэх үедээ ажиллуулж байгаа дэлгүүр. Багаасаа энд ажилладаг байсан" гэж хэлсэн байна. 
Үнэхээр ч энэ бичлэгээс үзэхэд загас янзалж байгаа нь тун чадмаг байгаа биз.

Харин түүний инстаграм зургууд зах дээрхээс огт өөр. 

Эх сурвалж: http://www.ub.life/p/16646

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл