2018 оны онцлох хосууд
2018 оны 12 сарын 13
Өнгөрч буй 2018 онд Холливудын ертөнцөд олон шинэ хосууд төрөн гарч, зарим нь амьдралаа холбосон билээ. Тэгвэл энэ оны хамгийн онцлох хосууд хэн байв? Мэдээж энэ дунд Жастин Бибер - Хейли Болдуин, Приянка Чопра – Ник Жонас, Крис Пратт – Катеринь Шварцнеггер нарыг нэрлэж болно.

Холливудын нэрт жүжигчин Крис Пратт сүүлийн жилүүдэд “Jurassic Park” киноны шинэ ангиуд, “The Guardians of The Galaxy” зэрэг кинонуудад гол дүр бүтээж, уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа билээ. Тэрбээр 2017 онд 8 жил ханилсан эхнэр, жүжигчин Анна Фарисаас гэр бүлээ цуцлуулсан бөгөөд 2018 оны зунаас хойш Катеринь Шварцнеггертэй үерхэж байна. Овгийг нь сонсоод манайхан аль хэдийн гадарласан болов уу. Тулаант киноны амьд домог болсон “Терминатор” хочит Арнольд Шварцнеггерын том охин Катеринь (28 настай), Крис Пратт (39 настай) хоёр болзож эхлээд хэдхэн сар болж байгаа ч, сүй тавих талаар яригдаж эхэлсэн гэнэ. Хосууд хоорондоо 11 насны зөрүүтэй бөгөөд тэдний анх танилцсан газар нь сүм ажээ.

Image may contain: 2 people, people smiling, people standing, tree and outdoor
Image may contain: 3 people, people smiling

Тэгвэл Канадын алдарт дуучин Жастин Бибер өнгөрч буй 2018 онд Майами хотын далайн эрэг дээр найз бүсгүй Хейли Болдиунд гэрлэх санал тавьсан юм. Улмаар Жастин, Хейли нарыг Нью-Йорк хотноо гэрлэлтээ бүртгүүлсэн хэмээн эх сурвалж баталдаг. 24 настай Жастин Бибер, 22 настай Хейли нар өмнө үерхэж байгаад салсан ч, удалгүй хэдэн сарын эргээд нийлж, өдгөө гэр бүл болжээ.

Image may contain: 3 people, people smiling, people sitting and outdoor

Өнгөрсөн 2 дугаар сард радиод ярилцлага өгөх үеэрээ “Би одоогоор хүнтэй үерхээгүй байгаа. Би секс хийгээгүй нилээд удсан гэдгээ шулуухан хэлчихье” гэж байсан АНУ-ын жүжигчин Женнифер Лоуренс 2018 онд хостой болсон. Өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэгддэг Женнифер нь уран зургийн галлерейн найруулагч Күүк Маронитой үерхэж байна. Хосууд үерхэж эхлээд удаагүй ч, Парис болон Ромоор аялж, харьцаа нь улам бүр дотноссон гэсэн мэдээ бий.

Image may contain: 2 people, people smiling

Энэтхэгийн нэрт жүжигчин, дуучин, Дэлхийн Мисс тэмцээний 2000 оны ялагч Приянка Чопра өнгөрөгч онд шинэ найз залуу, сүйт залуу, улмаар нөхөртэй болж амжлаа. Приянка, Ник Жонас нарын хурим 5-н өдрийн турш сүрлэг зохион байгуулагдаж, барууны болон дорны соёлыг нэгтгэсэн арга хэмжээ болж өнгөрсөн. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг Приянка Чопра нь нөхөр, дуучин Ник Жонасаас 10 насаар эгч.

Image may contain: 2 people, people smiling, people standing

Image may contain: 2 people, people smiling, people standing, wedding and suit

Хамгийн сүүлд онцолж буй хос нь Виктория Секретийн супермодель, зар сурталчилгааны ертөнцийн томоохон нүүр царай болох Кендалл Женнер болон Австралийн сагсанбөмбөгийн супер од Бен Симмонс нар юм. 2018 оны эхээр үерхэж эхэлсэн тэд оны дундуур 2 тийш болсон ч, намар нь эргээд нийлсэн тухай Холливудын хэвлэлүүд хангалттай бичсэн.

Related image

Image may contain: 2 people
Түүнчлэн 2018 онд дуучин Камила Кабелло - Маттью Хуссей, жүжигчин Чаннинг Татум – дуучин Жесси Жей гээд олон шинэ хосууд төрсөн.

Эх сурвалж: Jagaa Damdin 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1981 оны 12 сарын 2-нд Миссисипи муж улсын Максмос хотод төрсөн. Одоо 38 настай дуучин бүс  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл