Контри хөгжмийн хатан хаан 72 настай ДОЛИ ПОРТАН
2018 оны 12 сарын 11
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий нийтэд хит болсон "I Will Always Love You" дууны анхны хувилбарыг дуулсан контри хөгжмийн хатан хаан гэгддэг ДОЛИ ПОРТАН - ны талаар та бүхэндээ хүргэж байна.

Image may contain: 1 person, smiling, standing

Тэрээр 1946 оны 1 -р сарын 19 нд төрсөн, 72 настай. Хэдий түүний нас өндөр болсон ч залуу хүн шиг эрч хүчтэй, гайхалтай уран бүтээлч юм. Тийм ч учраас дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер, филантропист, зохиолч, жүжигчин, бизнесмен гэх мэт олон ур чадварууд түүнийг тодотгодог байх. Тэрээр 12 хүүхэдтэй айлын 4 дэхь охин болж мэндэлсэн бөгөөд энгийн нэгэн тариалан эрхэлдэг гэр бүлээс гаралтай. Гэхдээ түүний гэр бүл дуу хөгжимд дуртай, дуу хууртай айл байжээ. Ээж нь дуучин болохыг нь ихэд дэмждэг байсан бол авга ах нь карьераа эхлүүлэхэд нь санхүүгийн тусламж үзүүлж байсан гэдэг. 13 настай байхаасаа урлагтай холбогдож төрөлх нутгийнхаа телевиз, радиогийн тоглолтонд оролцдог болсон байна. 1964 онд ахлах сургуулиа төгсөөд урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Тэрээр Портер Вагонетай хамтран дуулах болсон бөгөөд 1967 онд хамтдаа нэгэн телеизийн шоунд хамт орсон бөгөөд энэ нь "RCA Records" -той гэрээ байгуулах сайхан боломжийн эхлэл болсон юм.Ийнхүү түүний амжилтын гараа эхэлжээ.



Тухайн ондоо “Hello, I"m Dolly” нэртэй албомоо гаргасан бөгөөд 1970 оноос түүний уран бүтээлийн борлуулалт хамгийн өндөр байсан төдийгүй график үзүүлэлтээр хамгийн оргил үе нь байлаа. Портан түүний хамтрагч Портер Вагоне нар тухайн цаг үеийн хамгийн шилдэг дуэлүүдийн нэг байсан хэдий ч тэрээр соло уран бүтээл гаргахаар шийдсэн юм. 1971 онд "Joshua" синглээ, 1973 оноос одоог хүртэл алдартай байгаа "Jolena" дуугаа гаргаж дараа жил нь алдарт Хюстоны дуулснаар дэлхий нийт мэдэх болсон "I"ll Always Love You"дууг гаргасан юм. Үүнээс харахад түүний хамгийн агуу уран бүтээлүүд энэ цаг үед төрсөн байдаг.

Image may contain: 1 person, smiling, closeup

1976 оноос өөрийн гэсэн менежертэй болж "All I Do Do" цомгоо гаргасан. Энэхүү цомгийг нь урд урдны амжилтуудыг нь эвдэж чадаагүй ч сайн уран бүтээл болсон гэж үздэг. 1977 онд гаргасан "Here You Come Again" дуу нь контри дууны жагсаалтыг тэргүүлж, 1978 онд анхны Гриммийн шагналаа хүртэж байлаа. Харин 1980 онд "9-5" хөгжимт кинонд тоглосоноор, нэр хүнд маш их өссөн төдийгүй энэхүү киноны дуу нь хит болж байв. АНхны дүрээрээ чадварлаг жүжигчин гэдгээ харуулж чадсан түүнд ‘Best Little Whorehouse in Texas’ (1982),‘Rhinestone’ (1984), ‘Steel Magnolias’(1989), болон ‘Straight Talk’(1992) зэрэг кинонд тоглох санал ирсэн байна

Цаашлаад 1986 онд төрөлх нутагтаа ‘Dollywood’ нэртэй парк нээсэн бөгөөд өнөөг хүртэл аялал жуулчлалын алдартай газруудын нэг болсон байна. Түүний уран бүтээл, ажил, амьдрал амжилттай байсан ч RCA Records-той хийсэн гэрээгээ дуусгавар болгож, 1987 онд Columbia Records-той хамтран ажиллаж эхлэжээ. Тухайн жилдээ "Trio" хэмээх цомгоо гаргасан. Энэ цомог нэр хүндтэй олон шагналыг түүнд авчирсан юм. Үргэлжлүүлэн "Rainbow" цомгоо гаргаж ‘Yellow Roses’ болон ‘Why"d You Come in Here Lookin’ Like That"зэрэг дуу нь хитийг тэргүүлж байв.

Гэвч 1990 оны эхээр түүний цомгийн борлуулалт уналтанд орсон ч тэр бууж өгөөгүй. 1992 онд түүний дуу болох ‘I Will Always Love You’ Уитни Хюстен дуулсанаар дэлхийн нийтэд хит болж, гайхалтай амжилтыг олсон. 
1999 оноос эхлэн контри хөгмийн нэгэн төрөл болох "Bluegrass music" бүхий 4 цуврал цомог гаргасан байдаг. The Grass isBlue’ (1999), ‘Little Sparrow’ (2001), ‘Halos & Horns’ (2002) болон ‘Those Were the Days’ (2005). Энэ үед тэрээр бараг 60 насны босгон дээр ирсэн байлаа. Гэхдээ түүний эрч хүч үүгээр дуусаагүй. Телевизийн нэвтрүүлэгт оролцож, уран бүтээлээ туурвисаар байсан бөгөөд 2013 онд ‘You Can’t Make Old Friends’, 2014 онд буюу 68 настайдаа 42 дахь албом болох ‘Blue smoke" - ээ гаргажээ. Гайхалтай байгаа биз.

Партон 3000 орчим дуу бичсэн байдаг бөгөөд үүнээс ” Гримм”- ийн шагналд 47 удаа нэр дэвшиж 9 удаа ялж, 2 удаа Академийн авардс, 10 удаа контри хөгжмийн холбооны шагнал, 7 удаа "Country Music Awards" 3 удаа " American Music Awards" гэх мэт олон нэр хүндтэй шагналын эзэн болж байв.

Image may contain: 1 person, smiling, standing and closeup

Тэрээр энэ их амжилт уран бүтээлийнхээ хажуугаар сайн үйлс хийхээ мартаагүй. Тэрээр 1996 онд Dollywood санг байгуулж бичиг үсэг сурах боломжгүй хүүхдүүдэд тусалсан юм. АНУ, Канад, Австрали, Их Британийн 1600 гаруй хүүхэд үүнд хамрагдсан байна. Мөн Америкийн Улаан Загалмай, ХДХВ-ДОХ-ын эсрэг тэмцэгч, өвчнөөс болж шаналж байгаа хүмүүсд тусалдаг гайхалтай энэрэнгүй эмэгтэй юм.

Харин гэр бүлийн Карл Томас Дин хэмээх бизнес эрхэлдэг залуутай 1966 онд гэрлэж одоог хүртэл хамт амьдарч байгаа юм. Түүний нөхөр тун нууцлаг, төдийлөн олны өмнө гараад байх дургүй нэгэн бөгөөд эхнэртээ маш халамжтай, романтик, заримдаа шүлэг хүртэл зориулан бичдэг хэмээн ярьсан байна. 2016 онд хосуудын хуримын 50 жилийн ой болсон юм. Гэвч хосууд өнөөг болтол хүүхэдтэй болоогүй ажээ. Харин Портан нь өнөө цагийн алдарт дуучин Майли Сайрусын загайлмайлсан эх нь юм байна.

Image may contain: 1 person, smiling, closeup

Image may contain: 1 person, smiling
Image may contain: 1 person, smiling, standing



Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл