Гүнж София, төрсөн өдрийн мэнд хүргэе!
2018 оны 12 сарын 7
Өнөөдөр Шведийн гүнж Софиагийн 34 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 2015 онд хааны гэр бүлийн гишүүн болсон бөгөөд XVI  -р Карл Густаф хааны 2 дахь хүү болох ханхүү Карл Филлиптэй хуримаа хийсэн билээ. "people" сэтгүүлд бичсэнээр гүнж София өмнө нь загвар өмсөгч, реалити шоуны од байсан юм.



20 настай байхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр "дэлхийн ёс зүй, хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, хүүхдийн харилцаа, хүүхдийн эрхийн тухай, НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенц - ын талаар  Стокгольмын их сургуульд сурсан бөгөөд Швед улсад салбартаа ажиллаж байсан юм. Мөн тэрээр йогийн багш бөгөөд Нью-Йоркд багшилж байсан удаатай. 2010 онд Өмнөд Африкийн ядуу буурай хүүхдүүдэд туслах зорилготой "Project Playground" - ын үүсгэн байгуулагчдын нэг юм. Одоог хүртэл сайн үйлс хийж байгаа түүнийг  "хүүхдийн элч" гэлцдэг.

image

Тэр гэрлэсэнийхээ дараа "ханхүү Карл Филлипп, гүнж София" санг үүсгэн байгуулж, хүүхэд болон залуучуудад зөв, алсын хараатай амьдрахад нь тусалж, тэдэнд тулгарч байгаа асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болжээ. 2015 онд тэрээр Өмнөд Африкт болсон "Олон улсын хүүхдийн форум" дээр "Би энэ сайхан оронд 5 жилийтурш хүүхдүүдтэй ажиллсан. Би зовлон зүдгүүр, ядуурал, үл тоомсорлолт, шударга бусыг эндээс үзсэн. Гэхдээ хүүхдийн нүд үргэлж гэрэлтэж байдаг. Би тэдний төлөө ажиллах болно" хэмээн хэлжээ. 

image


 Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд ханхүү Александр 2 настай, ханхүү Габриал 1 настай юм. Тэд Шведийн хааны удмын 5 болон 6 дахь үе залгамжлагч болжээ.  

image


Ханхүү Габриалын 1 насны төрсөн өдрийн зураг 










Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл