Хэлмэгдсэн эмэгтэйчүүд ”Амиа дэвсэн түүхийн үнэнг гэрчилсэн бүсгүйчүүд минь ” III-р хэсэг
2018 оны 12 сарын 6
Хэлмэгдүүлэлт өртсөн эмэгтэйчүүдийн тоо 63 гэж тэмдэглэгдсэн ч энэ тоо үүгээр хязгаарлагдахгүй нь харамсалтай. Учир нь хэлмэгдсэн хүмүүсийн эхнэр, хүүхдүүд нь олон жилийн туршид үр удмаараа зовлон шаналал амсаж байсан билээ. Дурлаж, хайрлаж айл гэрийн эзэгтэй болоод удаагүй олон сайхан эмэгтэйчүүд эсэргүүний эхнэр гэдэг нэр хаяг зүүж, эр нөхөргүй, гэр оронгүй, ажил албагүй гадуурхагдан амьдарч зарим нэг нь сураггүй алга болж, зарим нь халуун залуу насандаа галзуурсан тохиолдол ч бий



Тухайлбал МАХН-ын Төв хорооны нарийн  бичгийн дарга Ж. Лхүмийг хэлмэгдүүлэн цаазлахад/1933 он/түүний эхнэр Норжмаа нялх охинтойгоо үлдсэн байдаг. Хэлмэгдүүлэлтийн хар толбо тэднийг 1970 аад он хүртэл дагаж Лхүмбийн охин Навчааг гурван жаахан хүүхэдтэй нь орох оронгүй болгож байрыг нь хурааж байжээ. Улмаар Лхүмбийн охин Навчаа нялхын халуунаар галзуурч байсан юм. Харин түүний дэрсийн дөрвөн хүүхэд нь асрамжийн газар өссөн гэдэг. Энэ ганцхан жишээ бол хэлмэгдүүлэлтийн хэлмэгдэлийг үр удмаараа туулсан гашуун үнэнг харуулж байна.
 
Монголын төр, цэргийн түүхэнд үлдсэн томоохон зүтгэлтний нэг, ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны орлогч, бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогч сайд, Г. Самбууг эхнэрийг нь эзгүйд балчир охиных нь нүдэн дээр баривчлан явсан гэдэг. Тухайн үед эхнэр Дэнсмаа нь эмнэлэгт хэвтсэн байжээ. Эсэргүүний гэргий гээд эмнэлэгийн кордорт хөөн гаргасан талаар хожим охин С. Маяа нь ярьсан байдаг. Улмаар Дэнсмааг 1938 онд баривчлан хорьжээ. “Хүйтэн там” гэгдэх касцерт хориход нь Дэнсмаа цонхны битүү цангаар нүцгэн биеэ зүлгэн амьд үлдэж байсан гэдэг...

Жанжин Чойрын Жаргал эмээ, санхүүгийн мэргэжилтэй Г. Жамбалдорж /25-хан насандаа валют, төгрөгийн ханш задруулсан хэргээр хилсээр гүтгэгдэн шоронд сууж байсан, шоронгоос суллагдсан ч гэрийн хорионд гурван жил суусан байдаг/.  
Орон шоронд ороогүй ч амьдралаараа тамлуулсан олон эмэгтэйчүүд бий. “Намын эсрэг бүлэг”-ийн Гунгаажавын эхнэр болсоныхоо төлөө улсын театрын нэрт дуучин Долгор Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд цөллөгдөж, хүнд хатуу амьдралын нугачаанд харах нүдгүй болж байсныг тэмдэглэн бичихэд сэтгэлд хөндүүр байна. 
Үүний зэрэгцээ хэлмэгдэн хороогдсон Дашнамжилын гэргий Тогтох, Нямбуугийн эхнэр Б. Цэрэндолгор, Төмөр-Очирын эхнэр С. Нинжбадгар, Лоохуузын эхнэр Бүрэнжаргал, Сурмаажавын эхнэр Чулуун гээд дурдаад байвал их урт жагсаалт гарна.

Он цагийн урсгалд бүдгэрэн мартагдах учиргүй түүхийн энэ үнэнг үр хойч, ард түмэн минь санаж, сэрж явахад сургамж бөгөөд дахин ийм хар өдрүүд бүү давтагдаасай гэсэн голт зүрхний итгэл энэхүү түүхийг сөхөн бичихэд хүргэсэн юм. 
Халуун залуу насаа ярагчдын гарт алдсан, амьд үлдсэн ч хүнд хэцүү амьдралыг үүрсэн Монголын сор болсон бүсгүйчүүдийнхээ хатан зоригт талархая. 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл