Хэлмэгдсэн эмэгтэйчүүд ”Түүхэнд нуугдсан үнэн” II - р хэсэг
2018 оны 12 сарын 5
Хоёрдугаар хэсэг

Дэмидийн эхнэр  Навчаа,  Намсрайн эхнэр  Ма  бэйсийн Дулмаа нар До яаманд баривчлагдсан эр нөхрүүдийнхээ хойноос,  буруугүй хүнийг яагаад хорьсон юм бэ? хэмээн бусад эмэгтэйчүүдийн хамт тэмцэв.



Энэ нь тэднийг харанхуй, хүйтэн хонгилын хаалга татахад хүргэсэн юм. Эмэгтэйчүүдийн хэлмэгдлийн аймшигт шуурга Навчаа Багдановын хэвлийд хүн болж амжаагүй үрийг нь авч одсон нь хамгийн аймшигт харгислал байлаа.

Хилс хэрэгт хэлмэгдсэн Дулмаа, Навчаа нараас гадна мөн жирэмсэн байхдаа цаазлах ял сонссон Дугарын Дунгаржид нар бүгд буриад нутгийн бүсгүйчүүл байсан нь сонирхолтой. Мөн тухайн үедээ дээд боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүл байлаа.

Богдановын Навчаа нь цэргийн эмнэлэгийн шинжээчийн ажилтай, орос монгол хэл бичиг мэддэг, багшийн сургууль төгссөн улсын бахархал болсон бүсгүйчүүлийн нэг. Чухам яагаад буриад бүсгүйчүүд дэлхий дахинд сонсдож байгаагүй энэ аймшиглалд өртөв. Эсвэл энэ үнэхээр тохиолдол байв уу? Гэвч хэлмэгдсэн бусад эмэгтэйчүүд дотроос зөвхөн хоёр эмэгтэйг үрийнх нь хамт буун дуу сонсгосон байдаг.

Дулмаа, Навчаа нарыг эсэргүү нэрийн дор улс төрийн хүнд хэрэгт холбогдуулан баривчилж зөвхөн ганцхан мэдүүлэг авсан төдийгөөр ялын дээд хэмжээ оноон 1937 оны 12 дугаар сарын 10-нд ОБЭК-ийн 6 дугаар тогтоолоор буудан алжээ. Тэд  гэм зэмгүй ч ялаа үүрэхдээ эр хүнээс ч илүүтэй зоригтой байв.

Буудан алах ялын тогтоолыг гүйцэтгэхэд оролцсон ДЯЯ-ны ажилтан мөрдөн байцаагч Ж.Лувсандагвын дурсамжинд:  “Дэмидийн эхнэр Навчаа толгойтой үс нь сэгсийсэн байсан учир “Байз би үсээ засаадахъя” гээд толгойгоо сэгсрэн үсээ янзалж байгаад буудуулсан юмдаг. Бид ямар зоригтой хүүхэн бэ? гэж ярилцаж байсан” гэжээ.

Нэг биений хоёр зүрхийг буудан алсан энэ аймшигт хэлмэгдүүлэлт одоо түүхийн хуудсанд нуугдсаар байна. Хэдий шарласан хуудас үнэнийг өөртөө нуусаар байх боловч хэзээ нэгэн цагт үүнийг хэн бүхэн мэдэх л хойно доо.

 
Э.Гэрэлмаа
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл