Чөлөөт бөхийн найман бүсгүй зодоглосноос долоо нь медалын эзэд боллоо
2018 оны 12 сарын 4
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо. "Чебоксар арена"-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ



57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 
65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нар алт, 
50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 
53 кг-д “Хилчин” спорт хорооны тамтрчин ОУХМ Э.Сумъяа, 
59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, 
62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 
68 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо. 
62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа 1/4 шигшээд нутгийн бөх А.Батцэцэгт 3:4-өөр ялагдсан юм.

С.Цэрэнчимэд гавьяат хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болж, Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медалийн тавцанд зогсов.

ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнд таван удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртэж ховорхон амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн өөр жинд (“53, 55, 57, 62 кг” медаль хүртээд байна. Түүнчлэн О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс гурав “2016, 2017 онд түрүүлсэн”, Э.Сумъяа “2017 онд алт”, Б.Шоовдор “2015 онд хүрэл” хоёр дахь, Ц.Намуунцэцэг анхны медалиа зүүлээ.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл