Бид 2018 оны "Дэлхийн Мисс" тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох орнуудын гоо бүсгүйчүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа АНУ-г төлөөлөн оролцож буй мисс Marisa Paige Butler гэх 24 настай үзэсгэлэнт бүсгүйг онцолж байна. Тэрээр "Sports Competition" гэх спортын төрөлд түрүүлснээр эхний шилдэг 30-н эгнээнд шууд орох болсон юм
Marisa Paige Butler 1994 оны 1-р сарын 10-нд төрсөн. АНУ-ын дуучин, загвар өмсөгч юм. Тэрээр 2016 оны "Miss Maine"-ийн аварга болж, АНУ-ын "Miss USA 2016" наадамд оролцож байсан юм. Дахин "Miss World America 2018" түрүүлснээр Дэлхийн Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөх эрхтэй болсон юм

Maine мужийн Стефиш / Standish / хотод төрж, өссөн. Мариса 2012 онд ахлах сургуулиа төгссөн. Стоунхилл /Stonehill / коллежийн эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр сурлагатай оюутан байхаас гадна спортын тамирчин байсан юм. Стоунхилл /Stonehill / коллежийн хөлбөмбөг, лакросс, хөгжөөн дэмжигчдийн багт байжээ

Мариса аялах дуртай бөгөөд арав гаруй оронд аяласан. "Ирэх жилүүдэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байна" гэжээ













