Япон эмэгтэйчүүдийн өргөн хэрэглэдэг нүүрний үрчлээ арилгах массаж
2018 оны 11 сарын 29
Японы алдарт "Асахи" гэж нэрлэгддэг массаж нь дэлхий даяар маш алдартай юм.  Энэ аргыг харуулсан видеонууд аль хэдийн 8 сая гаруй үзэгчтэй болсон байдаг. Дэлхийн алдартай одууд ч "Асахи" массажийг өдөр тутмын нүүрний эмчилгээндээ хэрэглэсээр ирсэн.  Энэхүү гайхалтай массажийг танилцуулж байна



1. 

Хоёр гарынхаа хуруугаар хацарнаасаа хоёр тийш бага зэргийн даралттайгаар чихний дээд ирмэг хүртэл илнэ.  (Зураг 1). Даралт хэвээр гараа доош татан хүзүүг дагуулан доошлуулна.  Энэ дасгал нь цусны эргэлтийг сайжруулна. 3 удаа давтан хийнэ. 

2. 

Дундын хурууны үзүүрээр нүдний гадна буланд дараарай. Даралттай хэвээр дунд хуруугаар нүдийн сумын дагуу тойрог хөдөлгөөнөөр массажлана. 3 удаа давтан хийнэ. 

3. 

Зүүн гарын алгыг эрүүний зүүн доод буланд байрлуудаад түүнэээс дээш  нүдний доорх буланд байрладаг цэг рүү чиглүүлэн татна. (зураг 1).
Нүдний дотор талын булангаас нүдний гална талруу массажлана.  (Зураг 2). 2 гарыг ээлжлэн 3 удаа давтан хийнэ. 

4. 

Гараа хоёрын 3 хурууг эрүүн дээр тавь. 3 хуруугаа уруулыг тойруулан хамарлуу дээш чиглүүлж нүдний дотор талын буланд байрлуул. (Зураг 1).
Хурууг нүдний булангаас үргэлжлүүлэн гадна талын цэгрүү чиглүүлэн массаж хий.  (2-р зураг). 3 удаа давт.

5. 

Массажлахдаа  алхам бүрийг 3-4 удаа давтаж, үндсэн хөдөлгөөнөөр дуусгах хэрэгтэй.

Гараа эрүүн дээр тавь. 3  хурууг эрүүний төв дээр дараад дээд талын уруул руу хагас тойрогт шилжүүлэн эргүүл.  (Зураг 1).
Дунд хурууныхаа үзүүрийг хамрын ухархай дээр дарж, нүдний дотор талын цэгт хүргэ.  (Зураг 2).
Нүдний дотор цэгээс хамрыг дагуулан хацрын гол хүртэл гулсуулан массаж хийнэ. (Зураг 3).

6. 

3 хурууны үзүүрийг духны төвд байрлуул (Зураг 1).
Хөрөөдөх хөдөлгөөнөөр духны 2 талын цэг хүртэл массаж хйинэ. 3 удаа давт

7. 

Эрхий хуруугаа эрүүний доор байрлуул. Баруун болон зүүн гарын хуруугаа хамар дээр  гурвалжин үүсгэн тавих ёстой.
Эрхий хуруугаа хөдөлгөөнгүй барин, гарын алгаар нүүрний арьсаа гадагш илэн чих хүртэл массаж хийнэ.  (зураг 2).

8. 

2 гарын алганы доод хэсгээр эрүүгээ тулан толгойг доош тонгойлго.  (Зураг 1).
Доод эрүүнээс алгаараа дээш шанаа хүртлээ татна.  (Зураг 2). 3 удаа давт

9

Эрүүний доороос гараараа тул  (Зураг 1).
Эрүүнээс хацраа өргөн хамар хүртэл татна (Зураг 2).
Хажуугийн талруу гулсуулж чих хүртэл татна. Зураг 3). 3 удаа давт

10.

Гарын хурууг хамарны үзүүрт хүргэ.  (зураг 1).
Хуруугаараа хамрын үзүүрээс 2 тийш нүдний гадна талын буланруу чиглүүлэн массаж хийнэ. (Зураг 2). 3 удаа давтан хийгээрэй. 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл