Victoria”s Secret-н сахиусан тэнгэр Elsa Hosk-тай танилц
2018 оны 11 сарын 26
Elsa Anna Sofie Hosk 1988 оны 11-р сарын 7-нд төрсөн, одоо 30 настай.  Шведийн загвар өмсөгч, Victoria"s Secret-н сахиусан тэнгэр юм. 2012-2017 он хүртэл Victoria"s Secret-н тайзнаа алхсан бөгөөд энэ жил 2018 онд "Dream Angels Fantazy Bra" болох 1 сая долларын үнэтэй, 2100 Swarovski шигтгээг гараар урлан бүтээсэн онцох дотуур хувцасыг өмссөн юм.



 Тэрээр   Dior, Dolce & Gabbana, Free People, Ungaro, H & M, Anna Sui, Lilly Pulitzer болон Guess зэрэг брендүүдтэй хамтран ажилладаг хамгийн эрэлттэй моделүүдийн нэг юм. Мөн Victoria"s Secret-н дэд салбар болох "PINK"  компанит ажилладаг. 2016 онд Victoria"s Secret Fashion Show-г нээж байсан юм.



Бага насандаа Шведэд өсч, ахлах сургуулиа төгсөх үедээ загвар өмсөгч болох мөрөөдөлтэй болжээ.  13 настайдаа Шведэд олон төрлийн  загвар зохион бүтээгч агентлагт гэрэл зургийг илгээснээр түүний загварын гараа 14 насандаа эхлэж байсан юм. 



Сургуулиа  төгссөнийхөө дараа тэрээр Шведийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигт тоглож эхлэв. Тэрбээр загвар өмсөгчөөр ажиллахын тулд мэргэжлийн сагсан бөмбөгөө орхих хэрэгтэй болсон юм. Гэсэн  хэдий ч загвар өмсөгчдийн бие бялдар, ажил мэргэжлийн онцлогтоо зориулан спортын бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай учир долоо хоногт 8 удаа сагсан бөмбөг болон бусад  дасгалыг  хийдэг байна. 



Хоёр жилийн турш мэргэжлийн сагсан бөмбөг тоглосны дараа тэрээр олон ажлын санал хүлээн авч эхэлснээр удалгүй Нью-Йорк хотод амьдрах болжээ.  Анх  Victoria"s Secret-тэй хамтарч ажилласан нь түүнийг дээд шатны загварын ертөнцөд  авчирсан гэж үздэг. Мөн  Hosk өөрийн гэрэл зурагчин Ellen von Unwerth-тай хамтран Guess компанит ажиладаг юм. 



Тэрбээр Models.com-ийн Top Sexiest Models жагсаалтын 15-д бичигддэг.   Швед гаралтай аав Пал, Финланд гаралтай ээж  Marja нарын охин юм. Тэрээр хоёр ахтай. Түүний үеэл Алис Herbst бас загвар өмсөгч  юм. Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн түүний биеийн дүр төрхийг  Disney-н  Frozen киноны Queen Elsa-тай адилхан гэж нэрлэж байгаа юм. 



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл