Жон Леннон , Йоко Оно нарын хайрын түүх
2018 оны 11 сарын 23
Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг болох Жон Леннон болон Йоко Оно нарын хайрын түүхээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Хосууд анх Лондон дахь "Indica" хэмээх галлерейд анх таарсан гэдэг. Йоко нь Японы авангард зураач бөгөөд тухайн үед галлерейд  уран бүтээлээ тавьсан байв. Леннон түүний бүтээлийг /Hammer A Nail/ сонирхож байхдаа гар хүрэх гэсэнд Йоко түүнийг зогсоосон гэдэг. Тухайн үед уран бүтээлүүдийг танилцуулж байсан Жон Дунбар "Энэ хүн хэн бэ гэдгийг мэдэх үү? Тэр бол саятан. Магадгүй чиний бүтээлийг худалдаж авч чадна" гэж хэлэхэд "Би Битлзийг сонсож байгаагүй" гэж хэлсэн гэдэг.


#TBT: 12 Rare John Lennon and Yoko Ono Photos | Who What Wear

Жон тэр үед эхнэртэй байсан ч япон бүсгүйд татагдаж, харин Йоко Оно хариуд нь зүгээр л дотно харьцаатай байхыг л санал болгосон байна. Гэвч тэдний харьцаа анд нөхдийнхөөс илүү гүнзгийрч 1969 оны 3 дугаар сарын 20-нд Жон эхнэр, хүүхдээ орхин Йоко Онотой албан ёсоор хуримаа хийжээ. Тэдний хайр дүрэлзэж, Жон Леннон шинэхэн эхнэрээсээ өөр хэнийг харахаа байж, гүн гүнзгий дурласан аж. Тэрээр “Би алдартай байж болно. Гэхдээ Оно бол миний цорын ганц багш. Би түүнээс маш ихийг сурдаг сурагч нь л гэсэн үг” хэмээж байсан бөгөөд тэдний агуу хайрыг зогсоох зүйл юу ч байгаагүй гэдэг. Хуримаа хийснээсээ хэдэн сарын дараа "Битлз" хамтлагаасаа гарахаар шийдсэн бөгөөд  1970 онд алдарт хамтлаг тарсан түүхтэй.  Үүнээс хойш Жон Леннон соло уран бүтээлээ хийж эхлэсэн бөгөөд Йоко Онотой хамтран гурван ч цомог гаргасан юм. Тэд хамтдаа дэлхийн энхтайвны төлөө тэмцэгчид байв. Уран бүтээлээрээ дамжуулан тухайн нийгмийн шүүмжилж, энхтайвныг магтан дуулдаг байлаа. Гэвч үүнээсээ болж олон асуудалд орж байв.  1971 онд тэрээр улс төр, энхтайвны идэвхитэй үйл ажиллагаанаас болж Лондон хотоос Манхэттэн руу шилжих шаардлагатай болсон юм. Мөн Вьетнамын дайныг шүүмжилсэнийх нь төлөө Никсоны удирдлагаас түүнийг албадан гаргах оролдлого хийсээр байв. 
 

John and Yoko. Keith and Cece.

Тэд 1975 онд Сейн хэмээх хүүтэй болсон бөгөөд гэр бүлдээ анхаарал халамж тавихын тулд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарласан юм. Одоо тэдний хүү мөн л дуучин, хөгжийн зохиолч болсон байна.  

Хэсэг хугацааны дараа дахин уран бүтээл туурвиж “Double Fantasy” цомгоо гаргасан юм. Харамсалтай нь цомог худалдаанд гарснаас хойш нэг сарын дараа буюу 1980 оны 12 сарын 8-нд бусдын гарт буудуулан золгүй тохиолдлоор бурханы оронд заларсан юм. Энэ нь Онод маш том цохилт болж,  хэсэг хугацаанд солиотой хүн шиг амьдарсан гэдэг.  Улмаар тэрхүү шаналлаа дуу болгон илэрхийлж, хэсэг хугацаанд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн байна.   Харин Жон Ленноны “Double Fantasy” цомог 1981 онд хөгжмийн дээд шагнал болох Грэммигээс “оны шилдэг цомог” шагналыг хүртэж байлаа.


Y & J “Being deeply loved by someone gives you strength, while loving someone deeply gives you courage.” ― Lao Tzu

Энэ явдлаас хойш Оно дахин хүнтэй гэрлээгүй бөгөөд энхтайвны төлөө тууштай тэмцэж, уран бүтээлүүдээ туурвиж, Жон Ленноны төлөө олон ажлыг өрнүүлж байлаа.  Филиппин, Япон дахь гамшгийн үер хандив өргөж, сайн үйлсийг дэлгэрүүлсэн гайхалтай эмэгтэй. 2012 онд тэрээр хүний эрхийн дээд шагналыг хүртсэн билээ. 


#JohnLennon #YokoOno
Хэдийгээр Жон Леннон нас барсан ч түүний уран бүтээлүүд амьдарсар байна.  2002 онд Их Британы “хамгийн гайхалтай уран бүтээлч” - ийн 8 –р байранд, 2008 онд “бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлч” жагсаалтын 5 –р байранд бичигдсэн байна.”Rock and Roll Hall of Fame” буюу рокн роллын алдартны жагсаалтанд 2 удаа бичигдсэн байдаг бөгөөд эхний удаад “Битлз” хамтлагийн гишүүнээрээ, 1994 онд соло уран бүтээлч гэдгээрээ мөнхөрсөн байна. 2012 онд Жон Ленноны соло цомгийн борлуулалт 14 сая гаруй хувь борлогджээ.




John and Yoko.

A thousand dreams that would awake me

lennon yoko

Sometimes i wonder if cool people can sense other cool people, and show their connection in a small, vague way. something that you only notice in your head but never speak alloud - because your not anywhere sure if it exists or is all in your head.


Yoko Ono is the Japanese multimedia artist, singer, songwriter, and peace activist whose reputation was built on her work in the performing arts and filmmaking. She is the second wife and widow of singer-songwriter John Lennon of The Beatles. #reputation

8 de dezembro de 1980

Yoko Ono and John Lennon, 1970
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл