Арьсаа 10 насаар залуу харагдуулахыг хүсвэл эдгээрийг анхаараарай
2018 оны 10 сарын 19
Хүн бүр л залуу сайхан арьсаа хадгалж хамгаалахыг хүсдэг. Тиймээс та 10 насаар залуу арьстай харагдахыг хүсэж байгаа бол дараах зүйл анхаараарай. 

1. Доош харж унтаж болохгүй 

Дошоо харж унтвал хүзүү болон мөрний булчинд ачаалал өгч, улмаар тархины цусан хангамж багасдаг сөрөг талтай. Энэхүү таагүй байдлаас болж нүдний доогуур хар хүрэн туяа татна. Цаашлаад хүзүү болон шанааны арьс маш их үрчийдэг тул байнга ингэж унтах нь хурдацтай үрчлээтэй болох болно. Тиймээс аль болох дээшээ харж унтах нь хамгийн зөв юм. 


2. Нарны шил байнга зүү 

Нарны хурц туяа арьсыг гэмтээдэг.  Ялангуяа зовхи, нүдний эргэн тойрны арьс хамгийн эмзэг байдаг учраас хурдан гэмтэж, үрчлээтэж эхлэдэг. Тиймээс нарны шил зүүхийг хэвшил болго. 


3. Мэдээж эрүүл хүнс сонго 

Дотроосоо юу идэж ууна тэр нь нүүрэн дээр илхэн байдаг шүү дээ. Үргэлж витаминлаг, эрүүл хоолыг сонгож амин дэмээр арьсаа бүү дутаагаарай 


4. Утсаа мөрөндөө хавчуулж ярихгүй байх

Утсаар ярихдаа мөр болон чихэндээ хавчуулаад ярих нь цөөнгүй байдаг. Энэ үйлдлийг байнга хийдэг бол таны хүзүүний арьс үрчийх нэгэн шалтгаан болно. Тиймээс гараараа бариад толгойгоо эгц ярь. Хэрвээ хоёр гар тань завгүй байгаа бол чихэвч ашигла эсвэл чанга яригч дээр нь тавьж болно шүү дээ. 


5. Утас, таблетаар чат бичихдээ тонгойх хэрэггүй 

Ихэнх хүмүүс утсаараа чат, мессеж бичихдээ толгойгоо доош тонгойлгож удаан хугацаагаар суух нь бий. Үүнээс шалтгаалаад нүдний эргэн тойрны арьс үрчлээтдэг. Тиймээс үргэлж толгойгоо цэх байлгаж утсаа ашиглаарай. 




6. Шанаагаа бүү тул 

Хэрвээ та юм унших, компютер хэрэглэж байхдаа шанаагаа тулж суудаг зуршилтай бол үүнийгээ даруй болих хэрэгтэй. Байнга ийм байрлалтай суух нь хацар хэсгийн арьсны уян хатан байдлыг алдагдуулж байдаг. 


7. Духаа үрчийлгэж, хөмсгөө зангидахгүй байх 

Байнга хөмсгөө зангидаж, уруулаа жимбийлгэж байдаг хүний нүүрний булчингууд суларч улмаар арьс унжиж эхлэнэ. Баргар царай гаргахгүй байж сураарай. 


8. Халуун бус бүлээн усанд ор 

Хэдийгээр халуун усанд орох таатай байдаг ч олон удаагийн давтамжийн дараа арьсыг тань сулруулж, гэмтээсэн байх болно. Мөн чийглэгийг алдагдуулж хуурайшуулдаг бөгөөд хуурайшсан арьс хамгийн хурдан хөгширдөг. Цаашлаад арьсны давхаргийг гэмтээж байдгийг бүү мартаарай. 


9. Air condition хэрэглээг бага байлгах 

Air condition бол арьсыг хамгийн ихээр хуурайшуулдаг зүйл. Тиймээс аль болох хэрэглэхгүй байхыг санал болгож байна. Ялангуяа машины кондишионоо хэт өндөр үлээлгэхгүй байх нь зөв юм. Хэрвээ кондишион хэрэглэсэн бол үргэлж арьсаа чийгшүүлж байгаарай. 


10. Хөвөн зөөлөн материалтай дэр сонгох 

Унтлаганы хувцас, орны хэрэглэлээ аль болох зөөлөн арьс үрэхгүй материал сонгох хэрэгтэй. Ялангуяа орондоо тийчигнэж, хөдөлж унтдаг бол үүнд анхаархыг зөвлөж байна. 

Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл