Ханхүү Харри, гүнгий авхай Меган Маркл нар анхны хүүхдээ өлгийдөн авна
2018 оны 10 сарын 19
Ханхүү Харри болон гүнгийн авхай Меган нар Австрали, Шинэ Зеланд, Тонга зэрэг улсуудаар зочилж байгаа билээ. Энэ үеэр тэд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа олон нийтэд албан ёсоор зарлажээ. 2019 оны хавар хааны гэр бүлийн нэгэн шинэ гишүүн мэндлэх юм. 

image

Тэднийг албан ёсоор зарлахаас өмнө олон нийт хэдийнэ анзаарсан байв. Учир нь Меган Маркл сүүлийн үед үргэлж сул загвартай даашинз өмсөж, хумсаа будахгүй болсон юм. Ханхүү Сиднейд байхдаа эхнэрээ хөл хүндтэй болсоныг сонсоод ямар мэдрэмж авсан тухайгаа хуваалцсан бөгөөд хэсэгхэн хугацаанд багахан цочролд орсоноо нуугаагүй юм.  Тэрээр хэлэхдээ " өнгөрсөн жил бороотой сэрүүн өдрүүд байсан бол харин өнөөдөр би үнэхээр азтай байна. Сиднейд нар ээсэн сайхан өдөр болж байна, энэ гайхалтай цаг агаарт баярлалаа" хэмээн ярианыхаа дундуур үнэхээр аз жаргалтай байгаагаа илэрхийлжээ.

image


image

Албан ёсоор мэдээлэл хийсний дараа гүнгийн авхай Brandon Maxwell - ын сул загвартай даашинз өмсөж , Диана гүнжийн ээмгийг зүүж олны өмнө гарч ирсэн юм.

The Duke And Duchess Of Sussex Visit Australia - Day 1

Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа хосуудад хаан, ханхүү, гүн, гүнгийн авхай гээд хааны удмын бүхий л гишүүд аз жаргал, сайн сайхныг хүсчээ. 


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл